Индонези: Газрын тос боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт болжээ

img


Индонезийн Баруун Ява мужийн Балонган тосгонд байх газрын тос боловсруулах үйлдвэрт гал түймэр гарсны улмаас 20 хүн гэмтсэн талаар мужийн байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах газраас авсан эх сурвалжтайгаар ВВС мэдээлжээ. 

 

"Урьдчилсан мэдээллээр, таван хүн их хэмжээний түлэгдэлтэй" хэмээн мужийн байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах газрын төлөөлөгч мэдэгдсэн байна. Түүнчлэн нутгийн 15 оршин суугч хөнгөн шархадсан бөгөөд гал түймрийн улмаас хохирсон хүмүүсийг бүгдийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж.

 

Индонезийн газрын тос боловсруулах үйлдвэрт гуравдугаар сарын 28-ны ням гарагт хүчтэй дэлбэрэлт болсон байна. Урьдчилсан мэдээллээр, газрын тос боловсруулах үйлдвэрийн нэг объект дээр аянга буусан нь дэлбэрэлтийн шалтгаан болсон байж болзошгүй гэнэ. Осол болсонтой холбоотойгоор ойролцоох суурин газрын 1000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд гал сөнөөгчид галыг унтраахаар ажиллаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ