Сэрэмжлүүлэг: Толгойтын замд автомашин онхолдож, жолооч амиа алджээ
2021-03-29

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021.03.26-28-ны өдрүүдэд  зам тээврийн ослын шинжтэй 553 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүн нас баржээ. 

 

Тухайлбал, 2021.03.28-ны өдрийн 02.00 цагийн орчимд СХД-ийн 36 дугаар хороо Толгойтын замд суудлын автомашин онхолдож, жолоочийн амиа алдсан байна. 

 

Мөн 2021.03.28-ны өдрийн 09.00 цагийн орчимд  Төв аймаг Баян-Өнжүүл сум 1-р баг “Довын гуанз” гэх газар /сумын төвөөс зүүн тийш 55км/ асфальтан замд суудлын автомашин онхолдож, жолооч нас баржээ. 

 

Цас хайлж, замд шавар шалбааг үүсч буй энэ үед жолооч та бүхэн хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Joloochid kkk:
Medee bichih gej neeree alah yumaa setguulchee. Zugeer l hellegeeree shaah yum. Arai ch dee
2021-03-29