АНУ агаарын байлдаан явуулах хиймэл оюун ухаан бүтээнэ
2021-03-30

АНУ-ын Батлан хамгаалах яам 2023 он гэхэд хиймэл оюун ухаантай, агаарын тулалдаанд нисгэгчийг орлох чадвартай байлдааны онгоц удирдах программ бүтээхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Defense Brief мэдээлсэн бөгөөд нислэгийн туршилтыг энэ онд явуулахаар зэхэж байгааг онцолсон байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх зорилгоор дөрвөн L-39 сургалтын байлдааны тийрэлтэт онгоцыг шинэчлэхээр төлөвлөж, үүнд 14.1 сая ам.доллар зарцуулсан байна. "Агаарын байлдааны хувьсал " (Air Combat Evolution, ACE) нэртэй хиймэл оюун ухааныг боловсруулах программ гурван үе шаттай хэрэгжих бөгөөд эхний шат нь дуусах дөхөж байгаа гэнэ.Улмаар L-39 онгоцыг ашиглан 2023 оны сүүл эсвэл 2024 онд сургалтын агаарын байлдааныг хийхээр төлөвлөжээ. 

 

Энэ хөтөлбөрийн хүрээнд виртуал байлдааныг хэдэнтээ амжилттай явуулсан байна. Өнгөрсөн оны наймдугаар сард хиймэл оюун ухаан АНУ-ын Агаарын цэргийн хүчний туршлагатай сөнөөгч нисгэгчийн эсрэг "нэгий эсрэг нэг" тулаанд F-16 онгоцоор таван удаа тулалдаж, ялсан гэнэ. Тухайн үед гагцхүү онгоцны их бууг "ашиглахыг" зөвшөөрчээ. 2021 оны хоёрдугаар сард даалгаврыг хүндрүүлж, хиймэл оюун ухаанаар удирдах хоёр F-16 онгоц өөр сөнөөгч онгоцтой пуужин ашиглаж тулалджээ.

 

L-39 онгоцыг 1960-аад онд Чехословакийн Aero Vodochody үйлдвэрт боловсруулсан. 1972 оноос 1990-ээд оны эхэн хүртэл Варшавын гэрээний байгууллагын гишүүн орнуудын сургалт дадлагын гол онгоц байсаар ирсэн юм. Одоо дэлхийн 30 гаруй оронд ашиглагдаж байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин