Дэлхийн эмч нарын өдөр тохиож байна
2021-03-30

Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. 

 

 

Дэлхийн эмч нарын өдрийг анх 1933 оны 3-р сарын 30-ны өдөр Америкийн нэгдсэн улсад тэмдэглэж эхэлсэн түүхтэй бөгөөд тус улс 1990 оны 3-р сарын 30-ны өдрийг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш Дэлхийн эмч нарын холбооноос энэ өдрийг жил бүр албан ёсоор тэмдэглэж ирсэн.

 

Монгол Улсад 1913 эрүүл мэндийн байгууллагад 48.2 мянган ажиллагчид иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Тэдний 14.9 хувь нь магистраас дээш зэрэгтэй, 21.5 хувь нь мэргэшсэн эмч нар аж. Дунджаар нэг их эмчид 306 хүн ногдож байна. Мөн эмч нарын 81.8 хувь нь эмэгтэй ажээ.  

 

Манай улсын эрүүл мэндийн байгууллагаар жилдээ олон мянган хүн амбулаторийн үзлэг хийлгэж, 700 мянга орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна.

Shuud.mn
Сонин хачин