Г.Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар сонгов
2021-03-30

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.03.30) хуралдаан 11 цаг 10 минутад 84.2 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны 19 гишүүнээс 12 нь хуралдааны танхимд хүрэлцэн ирж, 4 нь цахимаар оролцсон юм.

 

 

Байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцлээ.

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д “Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонхын саналаар сонгох”, мөн зүйлийн 28.9-д “Дэд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байх ба түүнийг улируулан сонгож болно” гэж тус тус заасан.

 

 

Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу Улсын Их Хурлын гишүүн, тус Дэд хорооны гишүүн Г.Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүдэд танилцуулсан юм.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Пүрэвдорж нар үг хэлж, нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлээд хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад анхаарахыг захилаа.

 

 

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь Улсын Их Хурлын гишүүн Гочоогийн Ганболдыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар сонгохыг дэмжсэнээр Байнгын хорооны тогтоолын төслийг батлагдсанд тооцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.   

Shuud.mn
Сонин хачин
Boldoo:
Bayr hurgej ajiliin amjilt husie!!! ner tsewer sain ajillaarai
2021-03-31
Ажлын өндөр амжилт хүсье.
2021-03-31
Г.Ганболд чадах хүн мөн болж дээ дээшээ гараад өөрчлөгдчихөөргүй л бол улс орноо худалдах хүн биш шүү
2021-03-31
Zochin:
Jinhene samrah ni dee haha
2021-03-30