Хүний цустай пүүз гаргасан компанийг Nike шүүхэд өгчээ
2021-03-30

Рэпер Lil Nas X-тай хамтран хүний цустай пүүз үйлдвэрлэсэн  MSCHF компанийг Nike брэнд шүүхэд өгчээ. Шүүхэд хандах болсон шалтгаан нь барааны тэмдгийн эрхийг зөрчсөнтэй холбоотой гэж NBC News мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Nike рэперийг биш, гагцхүү МSCHF компанийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүхэд гаргасан өргөдөлд энэхүү загварын пүүзний худалдаанд Nike брэнд холбоотой гэсэн төөрөгдөл үүссэний улмаас интернет орчинд хэрэглэгчид Nike брэндийг худалдан авахгүй байхыг уриалж эхэлсэн хэмээн онцолсон байна. 

Рэпер  Lil Nas X Satan Shoes буюу "Сатанын гутал" нэртэй пүүз танилцуулсан юм. Энэ гутлан дээр 666 гэсэн тоог улаанаар бичсэний дээр уланд нь хүний цустай шингэн оруулжээ. Нийтдээ 666 хос гутал гаргасан бөгөөд тус бүрийн үнэ нь 1018 доллар аж. Үнийг тогтоохдоо Лукагаас Евангелид хандсан илгээлтийн 10 дугаар бүлэг 18 дугаар шүлэг гэсэн утгаар бэлгэдсэн гэнэ. Энэ хэсэгт "Тэнгэрээс яг л аянга шиг унаж буй чөтгөрийг би харсан" гэсэн өгүүлбэр байдаг аж. Энэ пүүзийг Nike Air Max 97s загвар дээр суурилан гаргасан байна. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
medee unshina uu https://www.youtube.com/watch?v=EPGycDZQ8HA
2021-03-31