"Цалин буусан ээж" зургийг худалдан авчээ
2021-03-30 15:54

 

Залуу уран бүтээлч, зураач Д.Анхцэцэгийн "Цалин буусан ээж" нэртэй уран зураг олон нийтэд өндөр үнэлгээ авсан. Уг зургийг "Лэнд.мн" платформын үүсгэн байгуулагч Ч.Анар гэх залуу худалдан авчээ.

 

Тэрбээр "Энэхүү бүтээлийг би санаандгүй сошиал медиагаас олж харсан юм. Уран зураг сайн мэддэггүй надад хүртэл гүнзгий сэтгэдэл төрүүлсэн тул худалдаж авлаа. Бидний хайрт ээж, эмээ, гэргий үнэхээр л цалингаа буусан өдөр үр хүүхэд, гэр бүлдээ хамаг байдгаа зориулдаг. Тэрхүү ариун цагаан сэтгэл, эхийн хайр, үл нугарах хатан зориг, тэвчээрийг харуулсан бахархмаар басхүү гуниг төрүүлсэн уран бүтээл байна" хэмээн цахим хуудастаа бичжээ. 

Shuud.mn
Сонин хачин
сдө:
кк парпор фаспорт пастпуд
2021-03-30
saihan zurag bn ta 2 bayar hugie
2021-03-30
флатформ, фүүз, комфьютер, фарис, фамферс...
2021-03-30
сдө:
кк парпор фаспорт пастпуд