Японд галт уул сэржээ

Японы баруун өмнөд хэсэгт галт уул сэрсэн талаар тус улсын цаг уурын газраас мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулжээ.
Галт уул сэрсний улмаас том чулуулгууд шидэгдэж, галт уул руу хоёр километрээс дотогш зайд ойртох боломжгүй болсон байна. Энэ галт уул Японы баруун өмнөд хэсэгт, Суваносэ арал дээр орших бөгөөд галт уулаас дөрвөн километрийн зайд 80 хүн амтай тосгон байрладаг аж.
Одоогоор галт уул сэрсний улмаас хохирсон хүн, сүйтгэгдсэн байшин барилгын талаар мэдээлэл гараагүй байна. Өмнө нь 2020 оны 12 дугаар сард энэ галт уул сэрж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ