Ажлын байрыг дэмжих зээлийг 2431 зээлдэгчид 152.8 тэрбум төгрөгийг олгожээ
2021-03-31

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцууллаа. 

 

Сангийн сайд Б.Жавхлан: 

 

-Банкуудтай ерөнхий гэрээ байгуулснаас хойш ажлын 16 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд  ипотек, ажлын байр дэмжих, репо санхүүжилтийн зээл гэсэн гурван төрлийн зээл олгож байгаа бөгөөд нийт 558.8 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүний цаана 22,9 мянган ажлын байр дэмжигдэж  байгаа.  Нийтдээ зорьж буй гүйцэтгэлийн  5.6 хувьтай гарч байна. 

 

Гурван хувийн хүүтэй ажлын байр дэмжих зээлд: 

 

-Гуравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар 152.8 тэрбум төгрөгийг 2431 зээлдэгчид олгосон байна.  Нийт ирсэн 32,456 хүсэлтийн 998-аас нь татгалзсан байна. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин