ВИДЕО: "Манай хүн халдвар хамгааллын дэглэм баримталж байгаа"

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
ХӨСҮТ-д таны хадам аав, ээж хоёр хэвтэн эмчлүүлж байгаа юм билээ. Таны гэргий очиж сахина гэсэн өгүүлэмжээр очоод нэг хоносон. Гэсэн ч эмнэлгийн өрөө бохир гэсэн шалтгаанаар гарсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү? Хэрэв үнэн бол ХӨСҮТ хамгийн эрсдэл өндөртэй улаан бүс гэж яригддаг. Гэтэл тус газарт хүн сахина гэж очиж болдог юм уу?
Шадар сайд С.Амарсайхан:
-Халдвар хамгааллын дэглэм баримталж явж байгаа. Шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу сөрөг гарсан. Ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаа асуудал байхгүй. Сахиураар очсон. Вакцин хийлгээд урвал илэрсэн учраас буцаж тусгаарлагдсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан учраас ХӨСҮТ-тэй холбоотой асуудал байхгүй гэж ойлгож болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ