Хүүгээ ЦЭРЭГТ БҮҮ ЯВУУЛ
2021-04-01

-Тухайн нийтлэл нь 2021 бичигдсэн бөгөөд өнөөдөр ч сэдэв нь хуучраагүйн дээр Монголын зэвсэгт хүчинд юу ч өөрчлөгдсөнгүй, дахин нэг ээжийн хүү хорвоог орхилоо-

 

Өвлийн хүйтэнд нялх биетэй эхийг углааш халадтай гадаа гаргасан ХӨСҮТ-ийн эмчээс болж, Ерөнхий сайд огцорч, Засгийн газар тарлаа. Тэгвэл цэргийн ангийн дэслэгч байлдагчаа зодоод алчихлаа. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний жанжин штабны удирдлагууд огцрох хангалттай шалтгаан үүссэн гэсэн үг. Нэг ээжийг нимгэн хувцастай гадаа гаргаснаас илүү том асуудал үүсч, хүний хүүгийн амь нас эрсэдчихлээ. Тэдэнд суудалдаа шигдэн үлдэх эрх үгүй.

 

 

Цэрэгт явсан хүүгийн амь эрсэдсэн тохиолдол анхных биш, байнга давтагддаг. Эрэмдэг зэрэмдэг болгох ч энүүхний асуудал болсон. Эх оронд дуудсан гэж аваачаад зодож тамладаг, яргалдаг, амь насыг нь хөнөөдөг алуурчдын арми бий болоод удлаа. Харамсалтай нь хэн ч энэ байдлыг засахыг хүссэнгүй. Үе үеийн сайд нар нүдэн балай, чихэн дүлий суусаар үеэ өнгөрөөдөг. Хэн ч аавын хүүгийн араас хариуцлага хүлээдэггүй. Хүний эрүүл мэнд хохирч, амь нас эрсдээд байхад тэрийг зөрчил гээд нэрлэчихнэ. Тэгээд зөрчил гаргасан тэр ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлж өөр анги руу шилжүүлдэг. Энэ хариуцлага биш. Салбар хоорондын л сэлгээ. Тэгээд таван жилийн тэтгэмжтэй тэнцэх мөнгө, оршуулгын зардлыг нь өгч гийгүүлдэг. Ээж аавууд оршуулга хийх гэж хүүгээ цэрэгт явуулдаггүй. Хамгийн хариуцлага өндөртэй, хамгийн дэг журамтай гэх зэвсэгт хүчний салбар нь харгислагч, яргачдаар дүүрэн. Юунд итгэж хүүгээ цэрэгт явуулах юм бэ, амьгүй цогцос хүлээн авахын тулд уу?!

 

Би хүүтэй ээж хүн. Хэдийгээр хүү минь цэрэгт явах болоогүй балчирхан насандаа байгаа ч би аль хэдийнэ хүүгийнхээ өмнөөс цэрэгт явуулахгүй гэсэн шийдвэрийг гаргачихсан. Энэ шийдвэр миний хүүгээ хамгаалах хамгийн зөв арга.

 

Олон олон ээжийн, аавын зүрх зүсэгдэж байгаа. Тэд хүүгээ цэрэгт явуулахаас айж байна. Өнөөдөр өлгийнд байгаа хүүгээ цэрэгт явуулахгүй гээд шийдчихсэн ээжүүд олон бий. Тэд хайрлан хамгаалж, өсгөсөн үрээ алуурчдын гарт алдахаас айж байгаа. Харин явуулсан нь хүүгээ эрүүл саруул, амьд мэнд эргэж ирээсэй гэж залбирч суугаа. Амьд эргэж ирэх эсэх нь тодорхойгүй дайнд явуулснаас ялгаагүйгээр зовж байгаа. Гэвч тэднийг төрийн сүлд өршөөх эсэх нь эргэлзээтэй. Учир нь тэр цэргийн ангид дарга, офицер, хал цэрэг гэсэн тарчлаагчид бий. Тэд хүнийг элэг доог хийхээс эхлээд үхтэл нь зоддог, тамладаг, тарчлаадаг. Хүний амийг албан тушаал, цол зэргээс дорд үзэгчид цэргийн анги бүрт бий. Бодвол тэд эх орондоо хүний амиар тангараг өргөдөг бололтой.

 

Ээж аавууд эрүүл саруул цэрэгт явсан хүүгээ хөрсөн цогцос, эрэмдэг зэрэмдэг өвчтөн болсон байх вий гэж айж, зовж байна. Эмчийн үзлэгээр цоо эрүүл нь батлагдаж, цэрэгт явсан нутгийн залуу халагдахдаа “мэдрэлийн өвчтэй хог” болчихсон гэртээ ирсэн. Ээж аавыгаа ч танихгүй. Гэр бүлээ, өөрийгөө ч танихгүй болтлоо өөрчлөгдөж, өвчтэй болж ирсэн цэл залуухан залуу хайчаар өөрийгөө хороох гэж оролдож, эцэст нь цонхоор үсэрч үхсэн. Түүнийг ямар хүү байсныг зөвхөн эцэг эх бус нутгийнхан нь мэднэ. Гэвч тэр цэргээс ирэхдээ амьд үхдэл мэт, эцэст нь жинхэнэ цогцос болсон. Монголын арми түүнийг үхэл рүү түлхсэн.

 

Аав ээжийн олон олон хүүг ийм хувь тавилан хүлээж байна. Тиймээс ээж аавуудаа хүүгээ цэрэгт бүү явуул. Тэнд таны хүүг ямар орчин, ямар гээчийн харгислал тамлал хүлээж байгааг таах боломжгүй. Та хүүтэйгээ эрүүл саруул, амьд мэнд уулзаж чадахгүй ч байж магадгүй. Монголын арми “эх орон дуудсан” гээд хүүгээ хүлээлгэн өгөх итгэл найдвар алга. Хүний хүүгийн эрүүл мэнд, амь насыг албан тушаал, цол зэргээсээ дорд үзэгсэд, тэрийг нь тоодоггүй сайд дарга нартай зэвсэгт хүчинд хүүгээ даатгах нь дэндүү хайран. Хэн ч түүний амийг төлөхгүй.

 

Цэргийн зарлан аваад баярладаг гэж үү, үгүй ээ. Ихэнх нь айдаг, зовдог, халширдаг. Мултарч үлдэх арга саам хайдаг. Яагаад гэж үү. Цэрэгт хүүг эр хүн болгох биш тамлаж зовоодог, зодож алдаг учраас.

 

Монголын армид хүүгээ цэрэг болгон илгээсэн ээж та хүүгээ дайнд явуулснаас ялгаагүй л гэж бод, амьд эргэж ирэхгүй ч байж магад.

 

В.Бат

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Хүрэлсүх:
ОДОО НААД ГЕНЕРАЛ ХУРАНДАА НЭРТЭЙ ГАХАЙНУУДАА ӨРӨӨНӨӨС НЬ ГАРГАЖ ЦАС ЗУДАНД ЯВУУЛЖ АМЬДРАЛ ҮЛҮҮЛЭЭЧЭЭ, МАЛ МАЛЛУУЛСАН Ч ЯАДГЫН ТӨСВИЙН МӨНГӨ ХУВААЖ ИДСЭН ИЙМ ШАХАЙНУУД ХЭРЭГГҮЙ. АРМИЙГ МЭРЭГЖЛИЙН ЦОМХОН ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН ЗЭВСЭГЛЭЛ ЧИГЛЭЛД ХӨГЖҮҮЛ, ЗЭВЭСЭГ НЭРТЭЙ ХЭДЭН ТӨМРИЙГ ЧИНЬ ГАДНЫ МУЗЕЙГЭЭС Л ҮЗЭХ ЮМ ШИВШИГ
2023-11-15
Хүрэлсүх:
армийн санхүүрүү нэн яаралтай аудит оруулмаар байнаа, бүх төсвийг нь дарга нар нь иддэг шүү, цэргийн нууц нэрийн дор бүх худалдан авалт мөнгийг дарга нар нь хусаад хамгын чанаргүй хог шавхрууг армид шахдаг маш том мафийн сүлжээ бий шүү!!!! Нэг ч удаа буудаж үзээгүй цэрэг турж эцэтлээ барилга дээр ажиллаж ногоо хурааж байшаад л ирдэг...ийм боолын систем 21 р зуунд байж болохууу
2023-11-15
САР БҮР САНАЛ ГОМДЛЫГ ЦЭРГҮҮДЭЭС НУУЦААР ЦАХИМААР АВДАГ БОЛЧИХВОЛ ЭНЭ ҮЗЭГДЭЛ АРИЛНА. ХЭН ГЭДЭГ ДАРГА, ЦЭРЭГ, ХЭЗЭЭ ХЭНИЙГ ХЭДЭН УДАА ЯАЖ ДАРАМТАЛЖ ЗОДСОН, ДЭГЛЭСЭН БЭ ГЭДЭГ СУДЛАГААГ БҮХ ЦЭРГҮҮДЭЭС САР БҮР АВДАГ БОЛЧИХВОЛ ИЙМ НӨХДҮҮД НЬ ИЛРЭЭД ХУРДАН ЗАЙЛУУЛАГДАНА.
2023-11-15
Зочин:
АРМИ ОДОО ЦОМХОН БОЛОХ ХЭРЭГТЭЙ, ДАРГА НАР НЬ ХООЛНООСОО САЛАХ ГЭЭД СҮР ҮЗҮҮЛЭХЭЭ БОЛЬЧИХ, ТӨЛБӨРИЙГ ТӨЛӨӨД ГЭРЭЭТ ЦЭРЭГТЭЙ БОЛ, ГЕНЕРАЛ ХУРАНДАА НАРЫГ ИХЭНХИЙГ НЬ ЧӨЛӨӨЛ, ГҮЗЭЭГЭЭ ДААХГҮЙ ОФИЦЕР АРМИД ЯМАР ХЭРЭГТЭЙ ЮМ?
2023-11-15
Өөрийн цэрэггүй болбол хүний цэрэг орж ирдэг нь хууль
2023-11-15
яс юман дээр жинхэнэ эрлийз нь чи өөрөө яс үндэс эрлийзхурлийз гэж нэгнээ доромжилж байгаа нөхдүүд өөрсдөө жинхэнэ эрлийзүүд байдаг гэж амьдралнотолсон шүү
2023-11-15
Зочин:
Сайдад нь хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа юм даа ЕСайд. Автобуснаас ч том асуудал баймаар...
2023-11-15
bat durakaa , ekh orny esreg yum buu khiigeed baigaarai
2023-11-15
Цусан зүрхт:
Та хүүгээ цэрэгт үдсэнээр тэр чигт нь явуулж байна гэж ойлгох хэрэгтэй.Армид очингуут нь бүхэл бүтэн алуурчдын баг хүлээн авч зодож тамлаж мөнгө нэхэж дарамтлаад тэгээд алчихнаа.Говьалтайд харуулын даргаа нохой шиг буудсан хоёр цэрэг дарамт яргалалыг эсэргүүцэж буудан хороосон.Эцэг эхчүүдээ хайрлан өсгөсөн хүүгээ алуурчдын гарт бүү өгөөрэй битгий хуц гэж хэл салаавч өг
2022-09-19
Зочин:
Хэнтэй байлдах гээд байнаа. Хойд урд хөршийн хаагуур нь ирж бидэнтэй дайтах вэ . Тэгээд бидэнд дийлдэх дайсан ховордсон доо. Цэрэг Арми БХ бодлогоо бүрэн шинэчилж өөрчлөх цаг нь болжээ.болжээ.болжээ.болжээ.болжээ.болжээ.
2021-04-01
монгол:
ямарч тохиолдолд монгол эр хүн цэрэгт явж эх орноо хамгаалах хэрэгтэй энэ юүн сурталчилгаа яваад байгаа юм наймаачин хужаа сүмийн солонгос пасторууд та нарт ингэж ятгаж байна уу эцсийн дусал цусаа дуустал эх орноо хамгаалах үүрэг монгол эр хүн бүхэнд бий
2021-04-01
Баавар:
Баячууд сайд дарга нарын хүүхдүүд цэрэгт алба хаадаггүй энд тэнд орон гарсан бүртгэлтэй явж байгаад алба хаасан бичиг авдаг УИХ-н гишүүн эсвэл сайд болох үед нь бичиг хэрэг болно.Ядуучууд л дандаа хамаг хүнд хар бор ажил албанд явдаг болохоос.Хэрэв хэн нэгэн хурандаагийн хүү алба хаах гэвэл нэгкурс төгсгөж офицер болгоод явуулна
2021-04-01
Eej aav:
Hamgiin naudvartsi arga tseregt yavuulahgui baih hezeech buu yavuul.gahai nohoinoos dor hun arastnuud ogtsor.
2021-04-01
ЭР ЦЭРЭГ НАС БАРАЖ БАЙНА МАНЫ ХАРААЛ ИДСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОР ОГЦОР ЭНЭ НАМ ТӨРД БАЙСАН ЦАГТ МОНГОЛЧУУД ЕР АМАР АМАГЛАНГ ЭДЛЭХГҮЙНЭЭ .. МАНЫГ ТАТАН БУУЛГАЖ ТАРААЯ ..ЧӨТГӨРҮҮДИЙГ
2021-04-01
ХҮҮГЭЭ ЯВУУЛАЖ НОЙРГҮЙ ШАНЛАН ХОНСНООС ЯВУУЛАХГҮЙ БАЙСАН НЬ ДЭЭР ЯДАЖ Л СТЕРЭЭСДЭХГҮЙ НОЙР БҮТЭН ХОНОХ ЦАГ ИРЧЭЭ
2021-04-01
Зочин:
Цэргийг сайн дурын алба болгох хэрэгтэй. Дуртай нь яваг. Өнөөдөр бид хэнтэй байлдах гээд байгаа. Бас төсөв мөнгөө хэмнэнэ
2021-04-01
Зочин:
Алив нэг юмыг дэврээж улс орны эсрэг юмыг эрлийзүүд дэврээдэг, тэнэгүүд түүнийг нь сэвнэ.
2021-04-01
яс юман дээр жинхэнэ эрлийз нь чи өөрөө яс үндэс эрлийзхурлийз гэж нэгнээ доромжилж байгаа нөхдүүд өөрсдөө жинхэнэ эрлийзүүд байдаг гэж амьдралнотолсон шүү
EEJ:
Би лав хүүгээ явуулахгүй! Оюунсанаа, бие бялдрын хат суулгах хэрэгтэй болохоос өөрөө өмнөх оны цэргүүддээ зодуулж дарамтлуулж байсандаа өс санасан, эсвэл ёуурь хүмүүжилгүй нэ муу асман гарын зугааг гаргах гэж, алуулах гэж, тахир дутуу болгох гэж явуулах юм уу!!!!????? Яагаад бие сэтгэлийн хат муулгах гэдгийг зодох, тамлах ,алах гэж ойлгодог юм бэ!!???? тЭГЭЭД НЭГ Л ИХ ЭР ХҮН БОЛОХ ГЭЖ ШААААЛ ХУДЛАА ХАШГИРСАН ГАРУУД, ХА ХА ХА!!!
2021-04-01
ИРГЭН:
ТИЙМ ШҮҮ, ТӨРСӨН ЭХИЙГ ДААРУУЛСАН ГЭЖ ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРЧ БСАН ЮМ ЧИНЬ ОДОО ХҮНИЙ АМЬ ЭРСДЛЭЭ, ОГЦОР НОВШНУУДАА? ТЭР ТӨРСӨН ЭХ ҮХЭЭГҮЙ, ЗӨВХӨН НИМГЭН ХУВЦАСТАЙ ЯВУУЛСАН ГЭЖ БӨӨН ЮМ БОЛОО БИЗ ДЭЭ? ОДОО БОЛ ЦЭРГИЙН АЛБАНД ЯВСАН ЦЭРЭГ ЗОДУУРААР НАС БАРЛАА? ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭГЭЭД, УУЧЛАЛТ ГУЙГААД ОГЦОР ОЮУН-ЭРДЭНЭЭ? БҮРЭН БҮРЭЛДХҮҮНЭЭРЭЭ ОГЦОР?
2021-04-01
Badarch taxar:
Huuchin so niigmiin ved steregt ochnoon olon stereg vhdeg bsan shv de mash ih sorwi bertelttei halagddag bsan yun nyalzrai nyalh erh yum bitgii yariad bai
2021-04-01
"Шударга иргэн" зүйтэй юм бичжээ. Гэхдээ дасгал, сургуулилт, бэлтгэлээр "зодохын" тулд бага дарга, офицерууд нь өөрсдөө маш сайн бэлтгэгдсэн, бялдаржсан байдаг байх. Манайд тийн "зодож чадах" тамлагч байхгүй ээ. Генералуудын тухайд бол бүүр хэлэх ч үг байхгүй, хөшөөнд цэцэг өргөх гээд аахилж уухилж түүртсэн хүмүүс л харагддаг.
2021-04-01
Иргэн:
Одоо нөгөө ярилцлага өгөөд хариуцлага хүлээн гээд байгаа цэргийн сахилга алба хариуцдаг байсан гeнeрал Онцгойбаяр комөндлагч болж дэвшинэ. Надтай мөрийцөж болно. Тэгж эд нар ард түмнийг даапаалдаг
2021-04-01
хэнтэй байлдана ялна гэж энэ баахан гахай шаг генерал хурандаа нарыг тэжээх юм орчин үеийн арми дэвшилт технолги ашиглаж хөрөнгө оруулж байхад чадваргүй наймаачин хурандаа нарт төсөвийн мөнгөөр тэжээх шаардлага алга
2021-04-01
Яг зөв тэр гахай царайлсан хурандаа, генералууд нь хилээ манаг
2021-04-01
шударга иргэн:
Та бүхэн минь жаахан тайвшир. Та бүхний дурлаад байдаг Өмнөд Солонгос улсад эрэгтэй хүн болгон цэргийн алба ЗААВАЛ хаах үүрэгтэй байдгийг мэдэх байх.Бүр 2 жил шүү. Тэнд чинь ёстой цэргийг жинхэнэ дэглэнэ гэдгийг амьдаар нь харуулдаг юм ш дээ. Цэргийг зодож болохгүй. Харин дүрмийн дагуу дасгал суурилалт, бэлтгэл, маршаар байнга "зодож" байх ёстой юм.
2021-04-01
"Шударга иргэн" зүйтэй юм бичжээ. Гэхдээ дасгал, сургуулилт, бэлтгэлээр "зодохын" тулд бага дарга, офицерууд нь өөрсдөө маш сайн бэлтгэгдсэн, бялдаржсан байдаг байх. Манайд тийн "зодож чадах" тамлагч байхгүй ээ. Генералуудын тухайд бол бүүр хэлэх ч үг байхгүй, хөшөөнд цэцэг өргөх гээд аахилж уухилж түүртсэн хүмүүс л харагддаг.