УИХ-ын эмэгтэй гишүүд ЗХЖШ-т бичиг хүргүүлжээ
2021-04-01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч, саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: 

 

-УИХ-ын эмэгтэй гишүүд ЗХЖШ-т бичиг хүргүүлж байгаа. Цэргийн албанд мордсон хүүхдүүд эцэг эхдээ эргэж ирдэггүй байхад ямар арга хэмжээ авах вэ. Ажлын байранд архидан согтуурсантай холбоотой залуу хүүгийн амь насыг алдсан. Бид албан бичгийн хариугаа авна. Одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй холбоотой эмэгтэй гишүүд хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Согтууруулах ундааны борлуулалттай холбоотой хэд хэдэн саналыг өгсөн. Архинд донтох өвчтэй хүмүүст зориулсан эмнэлгийн орыг бий болгох хэрэгтэй. Архидалтын суурь нь ажилгүйдэл ядууралтай холбоотой гэлээ. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зэвсэгт хучний командлагч огцороо,Хурэлсух шиг
2021-04-02
но:
Бичгээр яадаг юм балай авгай. Хүүтэйгээ нийлж идэж уусан одоо хахах гэж байгаа улсын мөнгийг өг новшоо өгөхгүй бол там эрлэг 2 хаалга андуурдаггүй юм шүү .галзуурах хугацаа чинь удахгүй эрлэг очиж яваа
2021-04-01