"Ар гэр нь хүсэлт гаргавал "УЛААН БҮС" рүү нэвтрүүлнэ"
2021-04-01 17:12

Шадар сайдын С.Амарсайханы эхнэр МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-д аав, ээжийгээ хэвтүүлэхээр нэвтрээд гарсан. Шадар сайдын мэдээлснээр "Манай эхнэрийн аав 100 хувийн асаргаанд байдаг. 80 гарсан хөгшин хоёулаа халдвар авсан. Халдвар хамгааллын дэглэмээ сахиж  ХӨСҮТ-д хүргэж өгсөн. ХӨСҮТ-өөс өгсөн зааврын дагуу өөрийгөө 14 хоног тусгаарласан. Хоёр, гурван удаагийн шинжилгээгээр хариу сөрөг гарсан. Манай эхнэр халдвар гарсан голомтдоо тусгаарлагдаж байгаа" гэсэн мэдээлийг хийсэн.

 

Харин Шадар сайдын эхнэр ХӨСҮТ-ийн "улаан бүс"-эд нэвтэрсэн асуудлаар тус төвийн захирал Л.Баттөр "Үйлчлүүлэгчийн хувьд бид тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.  Нөхцөл байдлыг үнэлээд тодорхой мэдээлэл хийх хэрэгтэй боллоо. Аав нь байнгын асаргаанд байдаг, халдвар илэрсэн. Аавыгаа асрах гэж охин нь хамт ирж, хоёр цаг болсон. Дүрэм журмын дагуу тусгаарлалтад байгаа. Зөвхөн энэ хүн дээр биш манайд ийм тохиолдол гардаг. Надыг ажил авсны дараа ийм хэд хэдэн тохиолдолд гарсан. Хүнд өвчтэй аав ээж минь байна гээд "улаан бүс" рүү  нэвтэрсэн хүмүүс байгаа. Ойрын хавьтал болсон учир тэд тусгаарлагдана" гэсэн тайлбар хийлээ.  

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тахалын бүсэд болохгүйг сн мэдэж бгаа атлаа хариуцлагагүй мэдэгдэл хийж бдаг Нам дагасан томилгоо ард түмэн улс орны аюулгүй бдлыг бодох ч сөгөөгүй шив Эмгэнэл халдвар өдөрт 400 гарч буурахгүй бизнесүүдийн гарт жирийн иргэд золиос болоод бдаг Төр өмч эрх мэдлээ хэдэн мөнгө идэгчдэд гавлагдсаар бх уу?????????
2021-04-02
!:
Bitgii Tenegt
2021-04-02
zochin:
bitgii surjigneed l bsitsgaa mongolyn covid-19 tusdaa yum uu ? gadny bux emneleguud mask zuugeed l ergej bolj baugaa
2021-04-02
Өө за,"Ичсэн хүн хүн ална аа" гэж. Ор хүрэлцэхгүй, хэцүү байна гэчээд...
2021-04-02
Zochin:
Bogs doloogood tsadav uu amttai bn uu?
2021-04-01