Амны хаалт туузан хорхойтой юу
2021-04-02

Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд “Амны хаалтан дээр туузан хорхой байна, монголчуудыг паразитаар хөнөөх нь” гэсэн утгатай мэдээлэл тарж, иргэдэд эргэлзээ бий болгоод байна. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нэг удаагийн амны хаалтыг лабораторид шинжлүүлж байгаа аж.  

 

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хилээр оруулж ирж байгаа амны хаалтад бичиг баримтын болон вирусын шинжилгээ хийдэг байна. Тухайн амны хаалтыг лабораторийн шинжилгээнд хамруулсан байхаас гадна үйлдвэрлэгч үйлдвэрийн шинжилгээний бичгийг дагалдуулан өгөх ёстой аж. “Шинжилгээнд хамрагдсан, вирусын хяналтад орсон амны хаалтууд шаардлага хангаж байгаа. Хэрвээ хангаагүй бол улсын байцаагчийн актаар хураан авч устгадаг эсвэл хилээр буцаадаг” гэсэн мэдээллийг мэргэжлийн хяналтын улсын байцаагч өгч байна.

 

Нэг удаагийн амны хаалтыг хоёр цаг тутамд солихыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулдаг. Олон цагаар зүүсэн амны хаалт хамгаалах хэрэгсэл болох биш нян, халдвар дамжуулагч болдгийг мэргэжилтэн хэлж байна. Амны хаалт тодорхой хугацаанд агаарыг шүүдэг. Гэхдээ хугацаа хэтэрсэн тохиолдолд нян үржих нөхцөл бүрддэг учраас солих шаардлагатай. Гэвч иргэд бохирдоогүй гэх шалтгаанаар олон цагаар зүүснээр амьсгалын замын олон өвчний вирус, нян халдвар үүсэх, дамжуулах нөхцөлийг бүрдүүлж байгааг НЭМҮХ-ийн мэргэжилтэн хэлж байна. Өөрөөр хэлбэл нэг удаагийн амны хаалтыг олон цагаар зүүх нь өвчнөөс хамгаалах биш харин өвчин үүсэх, халдварлах нөхцөлийг бүрдүүлж байдаг гэсэн үг. Тиймээс амын хаалт хэрэглэхдээ дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.

 

Амны хаалт хэрэглэхэд анхаарах зүйлс:

  • Зөв зүүх,
  • Зөв тайлах,
  • 2 цаг тутамд болон бохирдсон тухай бүр солих,
  • Зүүсэн амны хаалтны гадна хэсэгт аль болох гар хүрэхгүй байх,
  • Нэг удаагийн амны хаалтыг бохирдсон тохиолдолд шууд хаях,
  • Амны хаалт сольсны дараа гараа заавал савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
  • Даавуун амны хаалтыг солих бүртээ 40-өөс дээш хэмийн халуун усанд савандаж угааж, индүүдэх,
  • Өдөрт дунджаар 4-5 ширхэг амны хаалт сольж хэрэглэх,
  • Амны хаалт чийгтэй болсон даруйд шинээр солих,
  • Цэвэр болон бохирдсон амны хаалтыг хольж болохгүй

 

Коронавирусийн халдвараас үүдэн амны хаалт дэлхийн хүн амын цаг тутмын хэрэглээ болсон. Амын хаалт нь коронавирусийн халдвараас 98 хувь хамгаалах хамгийн энгийн шилдэг арга гэдгийг ДЭМБ-аас зөвлөж буй. Тиймээс ташаа мэдээлэлд автахгүйгээр амын хаалтаа тогтмол зүүж, вирусийн халдвараас өөрийгөө, гэр бүлээ хамгаалаарай.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Дотоодын маскаа хэргэлвэл яасан юм бэ Хятад аас маск авахаа болих хэрэгтэй.
2021-04-05
иргэн:
хятадаас орж ирж буй мөсийг МХГ аас лабраторийн аргаар шинжилсэнүү ямар нэг гаж нөлөө илэрсэн эсэхийг л.асуугаад бна шдээ хадуураад л шал өөр юм яриад байхаа болиоч
2021-04-05
Ganaa:
Huts
2021-04-05
gal:
uur yuch bish
2021-04-03
gal:
amaa sain ugaaj maskaa zuu l gesen ug.
2021-04-03
Зочин:
Сонгууль дөхсөний улмаас засгийн газрын явуулж байгаа ажлыг харлуулах зорилгоор ковидыг зүгээр л eрдийн ханиад гэх,хөл хориог үр дүнгүй гэж эсэргүүцэх вакциныг хийлгэх хэрэггүй гэж уриалах одоо бүр маскийг өт хорхойтой гэж гадны бичлэг үзүүлж хүмүүсийг айлгах зэрэг явуулга хийж байгаа нь иргэдийн эрүүл мэндийн эсрэг хийж байгаа гэмт үйлдэл мөн шүү
2021-04-02
Ganaa:
Huts
Man uag shinjillee yu
2021-04-02