ШУУД: Нийтийн тээврийн парк шинэчлэлтэд 330 тэрбум төгрөг шаардлагатай
2021-04-02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яг одоо нийслэлийн нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцаж байна. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн өнөөгийн байдал, шинэчлэх шаардлагын талаар мэдээлэл өгч байна. Тэрбээр нийслэлийн нийтийн тээврийн салбар 2009 онд 400, 2015 онд 70, 2020 онд  8 автобус худалдан авсан гэдгийг мэдээллээ. Одоо нийслэлийн нийтийн тээвэрт явж буй автобусуудын 75 хувь нь 10-12 жилийн насжилттай хуучин автобус явж байна. Мөн 19 хувь нь 7-19 жил дөнгөж 6 хувь нь  1-6 жилийн насжилттай автобус үйлчилгээнд явж буй аж. Ашигласан жилээс шалтгаалан 2021 онд 525, 2022 онд 113 автобус, 2023 онд 255 автобус үйлчилгээнээс хасагдана. Тиймээс нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгааг төслийн удирдагч Б.Одсүрэн хэлж байна. Энэ жил 46 автобусны гэрээ хийгдсэн бол 50 автобус худалдан авахаар ажиллаж байна. Нийслэлийн өмчийн хоёр автобус компанид 304 автобус хэрэгтэй байна. Хувийн компаниудтай нийлээд нийтдээ 926 автобус шаардлагатай. Үүнд 330 тэрбум төгрөгийн шаардагдах тооцоо гарчээ. 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Одсүрэн муу новш баахан цавчаа хийх нь дээ.
2021-04-02