ШУУД: 486 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-04-02

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.02/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11876 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 486 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 9327 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 391 нь Улаанбаатар хотод, 93 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, Сэлэнгэ аймагт 16, Дархан-Уул аймагт 15, Орхонд 17, Төв аймагт 26, Хөвсгөлд 2, Булганд 1, Ховдод 13,  тохиолдол тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 146 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 5216 болж байна. Өнөөдрийн байдлаар 1990 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1713 хүн хөнгөн, хүндэвтэр 232, хүнд 37, маш хүнд 8 хүн байна.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Засгийн газар короновирусыг хяналтаас бүрмөсөн алдаж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулах нөхцөл байдал үүссэн тул улс оронд онц байдал тогтоохыг Монгол улсын Ерөнхийлөгчөөс шаардаж байна.
2021-04-02
зочин:
Өдөр өнгөрөх тусам дэлхийн хамгийн шилдэг вакцин бол агуу их Орос улсын бүтээсэн "Спутник" вакцин гэдэг нь амьдрал дээр нотлогдсоор байна. Гэтэл ДЭМБ-ын ов мэхэнд бяц базуулсан Монголын Засгийн газар, ЭМЯ-ныхан дэлхий хамгийн чанаргүй Хятад, Энэтхэгийн вакцинуудыг монгол хүмүүст хүчээр тариулсаар байна. Одоо АНУ, Орос хоёр улс төр, эдийн засаг, цэрэг зэвсэгийн талаар ид өрсөлдөн тэмцэлдэж, АНУ нь Орост төрөл бүрийн хориг тавьж байгаагийн нэг нь Оросын вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм. Учир нь ДЭМБ бол АНУ-аас санхүүждаг, АНУ-ын бууны нохой байгуулага юм.
2021-04-02
ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТОО !!!!:
Эсвэл бөгөөс УОК, ЗГ огцор
2021-04-02
zochin:
5 -vaas saraas 6 - sariin horoond ih evgui yum bolno !!! Niiteeree Uvduj Olon Hyn Bayrtai bolno !!!
2021-04-02
zochin:
UOK -son - Yamarch Shidver gargaj chadahgui baina te? Zasagiin Gazariin gar haraj ajilhaar yamar herge baina ve? UOK - Yamarch Shidver gargaj Chadamjgui gazar bolj baina!!!
2021-04-02