Энхтайваны гүүрний хаалтыг мөргөсөн ослыг шалгаж байна
2021-04-02 12:03

Нийслэлийн БГД-ийн 3 дугаар хороо, Дунд голын гудамж, Энхтайваны гүүрний баруун доод талын өндрийн хязгаарлалтын хаалтыг мөргөсөн осол энэ сарын 31-ний өдрийн 21.00 цагт гарсан. Уг ослыг ХУД-ийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байгаа.

 

 

Мөн Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2021.03.29-04.01-ний өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 553 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүн нас баржээ. 

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 202 зөрчил илрүүлсний 152 нийслэлд, 50 орон нутагт тус тус бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
Юугий нь шалгадаг юм.
2021-04-02
Гүүрний баруун тал нарны хороололын хэсэг баянгол дүүрэгт ордог юмдаа
2021-04-02
hotiin hun:
Enh taivanii guur Bayangol duureg yaj holbogdood bnaa oilgohgui yum.
2021-04-02
Гүүрний баруун тал нарны хороололын хэсэг баянгол дүүрэгт ордог юмдаа