Г.Хандсүрэн Японы волейболын легионер тоглогч болжээ
2021-04-02

 

Улсын гарьд Б.Гантогтохын охин Г.Хандсүрэн Япон улсын дээд лигт тоглохоор болжээ. 

 

Тэрбээр, өөрийн цахим хуудаснаа  "Сайн байцгаана уу. Волейбол сонирхогч дэмжигчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монголын волейболчид ингээд гадаадын Лигт легионер тоглогчтой боллоо. Ингээд нэг мөрөөдөл минь биеллээ. Чадлаа.

 

Гантогтохын Хандсүрэн миний бие Волейболын спортоор эрчимтэй хичээллэж эхлээд 8 жилийн хугацаа өнгөрсөн байна. Япон улсад 7 жилийн системтэй бэлтгэл сургуулилт хийжээ.

 

Олон том бэртэл авсан ч шантралгүй өнөөдөр хүрсэн өөртөө, намайг хамгийн ихээр дэмждэг гэр бүлийнхэн, өвөө эмээ ах эгч, найз нөхөддөө мөн Волейболын спортоор хичээллэхэд томоохон тус дэм болсон Японы болоод Монголын Волейболын гэр бүлийн хүн бүрт, Тэнүүн Огоо клубын удирдлагууд, нийт хамт олонд гүнээ талархаж байна.

 

Ийнхүү 2020 оны 12 сард International Transfer Certificate аван, V League 2020/21 улиралын 3 дахь тойргоос тоглолтонд оролцож албан ёсоор өнөөдөр буюу 2021 оны 4 сарын 1-ээс Японы V League-ийн Легонер тоглогчдын нэг боллоо.

 

"Мэргэжлийн тамирчин" гэх нэрийг нэр төртэйгээр зүүх үнэхээр гайхалтай сайхан байна. Энэхүү спортод хөтлөн оруулсан С. Гансүх, Д. Солонго багш нартаа тусгайлан баярласан талархсанаа илэрхийлье.

 

Монгол улсын иргэн хэвээр байгаа ба Монгол улсын шигшээ багийн амжилтаа ахиулахын тулд Японы бусад мэргэжлийн тамирчин найзууд эгч дүү нараасаа суралцаж, тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэж зорьж байна. Хөдөлмөр хүнийг бүтээнэ, битгий шантраарай" гэж бичжээ. 

Shuud.mn
Сонин хачин
ККК...:
ХАНДАА МААНЬ АЛЬ НЬ ВЭ. ГЭВЧ ...
2021-04-05
halh:
Munhbat avargiin hyyg Yapond barildaad amjilttai yavahad yu gej bailaa odoo uuriin h ni hyyhed adil gadaadad sporthuuguud hyniig helj boldoggyi l baihgyi yu.
2021-04-02