Алдаанаас үүдсэн ч АЛДАРШСАН АМТТАНУУД
2021-04-03 11:00

Анхнаасаа бодож төлөвлөөгүй, алдаж хийсэн ч өдгөө алдаршсан олон амттан бий. Тэдгээрийн заримыг олон жилийн туршид боловсруулж, сайжруулсан бол зарим нь ердөө л санаандгүй байдлаар бий болсон амттанууд. Тэднийг бид бүгд мэднэ. 

 

1. Шоколадан үйрмэгтэй жигнэмэг

Рут Уэйкфилд зочдодоо зориулж шоколадан жигнэмэг хийхээр бэлдсэн ч жигэнэмгт зориулсан шоколад дууссан тул Nestle шоколадыг хугалж хийхээр болжээ. Гал тогоонд хийсэн зарим туршилт бүтэлгүйдгийн адилаар энэ туршилт ч бүтэлгүйтэж, шоколадны зарим үйрмэг гүйцэт хайлалгүй, бүхлээрээ гарч ирсэн гэнэ.

 

Гэвч түүний зочдод энэ жигнэмэг таалагдаж, түүний жорыг Бостоны сонинд хэвлэснээр Nestle шоколадны борлуулалт нэмэгджээ. Хожим нь Nestle компани Рутыг шоколадаар нь жор зохион, олонд нийтлэснийх нь шагнал болгон бүх насаар нь шоколадаар хангах эрх өгсөн байна.

 

2. Nutella

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хомстлын улмаас 1940-өөд онд Италийн талхчин Пьетро Ферреро шоколадтай адилтгахуйц бүтээгдэхүүн гарган авахыг хичээсэн ч бүтэлгүйтсэн гэнэ. Гэхдээ элсэн чихэр, чимх какао, самар хольсон энэ орц дахин давтагдашгүй бүтээгдэхүүн болно гэж тэр огт төсөөлөөгүй аж. 

 

3. Төмсний чипс 

Саратог Чипсийн өгүүлснээр, анхлан төмсний чипсийг хэрэглэхэд зориулаагүй гэнэ. 1853 онд ахлах тогооч Жорж Крам үйлчлүүлэгчид нь шарсан төмсийг хэтэрхий чийглэг гэж голж дахин дахин буцаасан тул хэт нимгэн хэрчсэн төмсийг хэт их шарж "зөрүүдлэхээр" шийдсэн гэнэ. Гэтэл энэ нь үйлчлүүлэгчдэд ихээхэн таалагдаж, улмаар Крам өөрийн гэсэн зоогийн газар нээж байсан аж. 

 

4. Шар айраг 

Одоогоос 6000 жилийн тэртээ месопотамчууд хадгалж байсан үр тариа нь чийгтэй болж, агаар дахь исгэгчийн нөлөөгөөр шингэн болон хувирч байгаад ихээхэн бухимддаг байж. Харин удалгүй энэ нь нэгэн төрлийн ундаа болж болохыг анзааран, ингээд л хүмүүсийн бүтээсэн хамгийн эртний ундаануудын нэг шар айраг үүссэн гэнэ. 


 

5. Дүфү 


Эртний Хятадад нэгэн тогооч бүтэлгүйтсэнээсээ болж нигариг буурцагны сүүтэй хольсноос дүфү үүссэн гэх хууч яриа бий. Ургамлын гаралтай хоол идэх дуртай хүмүүст ихээхэн таалагддаг энэ бүтээгдэхүн Хятадад 2000 жилийн өмнө үүссэн ч барууны орнуудад 20 дугаар зуунаас л хэрэглэх болсон аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин