"Дашваанжил" ХХК-ийн хийн түлш ачсан автомашин шатжээ
2021-04-03

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 3 дугаар багийн “Арангатын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 68 км-т/ автомашин шатаж байна гэсэн дуудлага  2021.04.02-ны өдрийн 17:55 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 68 км замыг туулан 18:36 цагт очиход Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн чиглэлд "Дашваанжил ХХК-ийн эзэмшлийн иргэн Ш-ын жолоодож явсан “Бонго” загварын бага оврын ачааны автомашин /ахуйн хэрэглээний 100 орчим газ ачиж явсан/ шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан байна. 

Shuud.mn
Сонин хачин