ХӨСҮТ: Коронавирусийн халдвартай 54 настай эрэгтэй нас барлаа
2021-04-03 11:10

ХӨСҮТ-өөс коронавирусийн сүүлийн 24 цагийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Улсын хэмжээнд 271 хүнээс шинээр халдвар илэрсэн байна. Мөн нэг иргэн коронавирусийн улмаас нас баржээ. 

 

Тодруулбал, коронавирусийн халдварын улмаас эмчлүүлж байсан 54 настай эрэгтэй өчигдөр /2021.04.02/ нас барсан байна. 

 

Монгол Улсын хэмжээнд Ковид-19 халдварын шалтгаант нас баралт 11 боллоо. 

Shuud.mn
Сонин хачин