АНУ: Капитоли руу халдаж, цагдаа амиа алджээ
2021-04-03

АНУ-ын Конгресс байрладаг Капитолийн ордны шалган нэвтрүүлэх пост руу халдсан хэрэг гарсан талаар ВВС агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, машинтай эр шалган нэвтрүүлэх постын хоёр хамгаалагчийг дайрч, улмаар бетонон хашлага мөргөсөн байна. Үүний дараа халдлага үйлдсэн этгээд машинаас хутгатай гарч ирэн, цагдаагийнхан руу дайрчээ. Цагдаагийнхан түүнийг зэвсгээ хаяхыг шаардсан ч шаардлага биелүүлээгүйн улмаас цагдаагийнхан гал нээсэн байна. Сэжигтэн шархдаж, улмаар эмнэлэгт нас баржээ. 

 

Түүнчлэн энэ хэргийн улмаас хоёр цагдаа шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн ч нэг нь шархаа даалгүй нас барсан байна. Конгрессын барилгын шалган нэвтрүүлэх хэсэгт үйлдэгдсэн халдлагын улмаас амиа алдсан цагдаа 18 жил Капитолид ажилласан гэж NBC агентлаг мэдээлжээ. Тэрбээр албан үүргээ гүйцэтгэж байх үедээ амиа алдсан Капитолийн долоо дахь цагдаа болсон бөгөөд түүний дурсгалыг хүндэтгэн төрийн далбаануудыг бөхийлгөх тушаалыг Жо Байден өгсөн байна. Түүнчлэн аюулгүй байдлыг хангах үүднээс Конгрессын барилгыг түр хугацаанд хаажээ. 

 

Хэргийг үйлдсэн этгээд нь Индиана мужийн оршин суугч, 25 настай Ноа Грин гэх эр байсан гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр исламыг сурталчилдаг улс төр, шашны хөдөлгөөний дагагч байсан аж. CNN агентлагийн мэдээлснээр Грин 2019 онд Ньюпорт-Ньюс хотын Кристофер Ньюпортын их сургуулийг санхүүгийн мэргэжлээр бакалавр цолтойгоор төгссөн гэнэ. Халдлага үйлдэхээсээ хэдэн долоо хоногийн өмнө тэрбээр олон нийтийн сүлжээнд ажилгүй болсон, ямар нэг өвчнөөс болж шаналж байгаагаа бичиж байсан аж. 

 

Ноа Грин өөрийнхөө энэ асуудалд Тагнуулын төв газар болон Холбооны мөрдөх товчоог буруутгаж байжээ. Мөн гэр рүү нь "хэдэнтээ орсон, хоолоор нь хордуулсан, халдсан, эмнэлэгт хууль бусаар мэс засал хийсэн, тархийг нь угаасан" гэх зэргээр олон нийтийн сүлжээнд бичиж байсан гэнэ. Капитолид болсон халдлагын дараа түүний Инстаграм болон Фейсбүүк дэх бүртгэлийг устгажээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Харууд хамгийн хэл амтай хамаг болохгүй гэмт хэрэг өвчин эднээс гардаг хараа мэдэхгүй их арьсны үзэл гаргаж азиудыг дээрлэхдэг адгууд.
2021-04-04
Америкчуудын сүйрэл эхэллээ
2021-04-03
Зочин:
Харуудыг америк цагдаа нар буудаж алж байх нь зөв байсан. Харуудыг өрөвдөх хэрэггүй. Харууд боол байх хувь тавилантай пизда нар шүү дээ.
2021-04-03