Блүмберг: Эдийн засгийн хувьд ОХУ-ын цар тахалтай тэмцэх арга хамгийн үр дүнтэй
2021-04-05

Цар тахалтай тэмцэх Оросын арга эдийн засгийн хувьд хамгийн амжилттай байсан гэж Блүмберг агентлагийн шинжээчид үзжээ.

 

Тэдний өгүүлснээр, коронавирусийн хямралын дараа Оросын эдийн засаг амжилттай сэргэж байгаа гэнэ. 2020 онд Оросын эдийн засгийн уналт бусад улс оронтой харьцуулахад "тун бага" байсан бөгөөд энэ нь хэт хатуу хязгаарлалт тавиагүйтэй холбоотой гэж шинжээчид үзжээ. Оросын эрх баригчид хатуу хөл хорио дахин тавихгүй гэж шийдвэрлэсэн тул эдийн засаг сэгэх явц түргэссэн гэж Блүмберг агентлагийн шинжээчид онцолсон байна.

 

Тухайлбал, шинжээч Скотт Жонсоны үзэж байгаагаар, Оросын ДНБ 2021 оны дөрөвдүгээр улирал гэхэд хямралаас өмнөх үзүүлэлтэд хүрч болохоор гэнэ. Үүнд вакцинжуулалтын амжилт болон газрын тосны үнэ өсөж байгаа нь нөлөөлөх аж. Хэдийгээр дэлхий дахины хүнсний үнийн өсөлт, рублийн ханш суларсанаас үүдэлтэй асуудлууд байгаа ч ОХУ-ын эдийн засаг хурдацтай сэргэнэ гэж олон улсын шинжээчид үзжээ.

 

"2020 онд Оросын ДНБ маш бага, гурав гаруй хувиар л унасан. Өндөр хөгжилтэй орнууд, мөн Европт ДНБ илүү их уналттай байгаа. Жишээ нь Испанид энэ үзүүлэлт 10 орчим хувьтай, Евро бүсд -5 байгаа. Манайд өнгөрсөн онд нас баралт их гарсан л даа. Гэхдээ Германд 10 дугаар сард нас баралт эрс өссөн. Хүмүүсээ хамгаалаагүй, эдийн засгаа хаасан улс орон эдийн засгийн илүү их алдагдлыг хүлээж байна. Манайд өнөөдөр нас баралт буурч байгаа. Эдийн засаг ч хэвийн гэхэд болно. 2020 оны сүүлээс 2021 онд эдийн засгийн өсөлт мэдэгдэхүйц байсан. Оросуудын ихэнх нь эдийн засгаа хаахыг эсэргүүцэж байлаа. Ингээд Засгийн газар эдийн засгаа хаахааргүй шийдссэн, энэ нь ч зөв байсан юм" хэмээн ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн Нийгэм эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Алексей Зубец "Комсомольская правда" сонинд ярьжээ.

 

Түүний өгүүлснээр, өнгөрсөн онтой харьцуулахад энэ жил ОХУ-ын ДНБ 4-4.5 хувиар өснө гэсэн таамаглалтай байгаа гэнэ. Түүнчлэн ДНБ өссөнөөр өнгөрсөн жилийн алдагдлаа нөхөж, хоёр жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт өндөр гэж хэлэхээргүй ч урагшилсан гэдэг нь эрс мэдэгдэнэ хэмээн Зубец өгүүлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Bitgii shaagaad bai erguu:
Goe jaadag lalar ve merit ch geh shig tom anduuraarai.
2021-04-05
зочин:
ОХУ-ын хөгжлийн нууц нь хүнийг албан тушаалд дэвшүүлэхдээ МЕРИТ зарчмыг хатуу баримтладаг явдалд байдаг. Харин Монголын дампууралын нууц нь хүнийг ар өврийн хаалга, нам, авилгалаар албан тушаалд дэвшүүлдэг явдалд байдаг.
2021-04-05
Bitgii shaagaad bai erguu:
Goe jaadag lalar ve merit ch geh shig tom anduuraarai.