Америкийн цэргийн бааз пуужингийн дайралтад өртжээ

img

Америкийн цэргийн албан хаагчид байрладаг Иракийн Салах-эд-Дин мужийн "Балад" агаарын цэргийн баазын ойролцоо дөрөвдүгээр сарын дөрөвний ням гарагт хоёр пуужин унажээ. Пуужингийн дайралтын улмаас хохирсон хүн байхгүй, цэргийн баазад хохирол учраагүй гэж Аль Хадат телевизийн суваг ням гарагийн үдэш мэдээлсэн байна. 

 

Иракийн аюулгүй байдлын байгууллагуудын мэдээлснээр, эдгээр пуужингуудыг Дияла мужийн ад-Дожама бүсээс хөөргөжээ.

 

Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Сирид цохилт өгсөнтэй холбоотойгоор аюул эрс нэмэгдэж байгааг АНУ Иракийн нутаг дэвсгэрт байх цэргийн алба хаагчиддаа сануулсан байна. Улмаар "Балад" агаарын бааз дээр 18:30-05.00 цагийн хооронд гагцхүү нэн шаардлагатай хөдөлгөөн хийхийг л зөвшөөрсөн байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ