ШУУД: 602 хүний шинжилгээнд коронавирус илэрч, нэг хүн нас барлаа
2021-04-05

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.05/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд  602 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 10820 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 514 нь Улаанбаатар хотод, 88 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал,  Хөвсгөлд 3, Ховдод 11, Булганд 4, Сэлэнгэд 4, Архангайд 17, Баянхонгорт 1, Өвөрхангайд 5, Төв аймагт 12, Хэнтийд 1, Дархан-Уул 19, Орхонд 11  тус тус бүртгэгджээ. Мөн Дорнод аймагт халдвар бүртгэгдлээ гэсэн мэдээлэл гарч байна. Одоогоор ХӨСҮТ-д сорьцыг шинжилж байгаа. Шинжилгээний хариу гараагүй байна.

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 282 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 5931 болж байна. Өнөөдрийн байдлаар 2119  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1811 хүн хөнгөн, хүндэвтэр 244, хүнд 52, маш хүнд 12 хүн байна. Харамсалтай мэдээ. 60 гаруй насны эрэгтэй хүн нас барлаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа маш хүнд хүмүүсийн тоо өсөж байна. Ингэж нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэх эрсдэлтэй байгаа.

 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хямд төсөр өртөгтэй хурдавчилсан оношлуулаар шинжилгээ аваад эерэг гарсныг нь пср аар давтан шинжлээд халдварын тархалтаа аятайхан бариад байсан ЭМЯ, ХӨСҮТ ийг Наранбаатар гэгч гаднаас нь шүүмжилсээр байгаад будаа болговоо хөөрхий. Үүний уршгаар 18 тэр бумаа салхинд хийсгээд одоо пср аа ч хийхэд хүчин мөхсдөөд ирлээ. Содбаатар нь ариа л тулхтай, туршлагатай тулдаа нөөц боломжоо тооцоод мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсоод зохицуулаад байсан юм байна даа одоо бодоход.
2021-04-05
Kkk:
1 2 3 hun garahad surtei hul horio togtoogood bsan odoo joohon songuulìin bodlogiiin chanartai bolood bna uuu ugui yu
2021-04-05
хөл хорио тавьж яаралтай наад гинжилсэн халдварын тархалтаа бариач хүн ам хэд билээ өдөрт ингээд 500 яввал аль салбар нь хүчин чадлаа дийлэхгүй бүр рүнд байдалд орохыг мэдсээр байж ямар ч арга хэмжээ авахгүй байгааг эрх зүйн хувьд бүрэн чадамжгүй төр засаг гэж олйгох уу
2021-04-05
Болд:
Хөл хориочээ Эдийн засаг эдийн засаг гээд орилж байхын оронд эрүүл мэнд чухал гэдгийг мэдмээрсэн Тэгээд ч их том эдийн засагтай ч юм шиг Байгалын баялагаа ч зүгээр хэл амгүй хулгайгайд алдахгүй зарчихаж чадахгүй байж
2021-04-05
ЗОЧИН:
ЭМЯ НЬ ҮНЭХЭЭР ХАРИУЦЛАГАГҮЙ, МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БГАА ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НЬ ХҮРТЭЛ БОЛОВСРОЛ ДУТМАГ НЬ ХАРАГДАЖ БАЙНА, ЭМЧЛҮҮЛЖ НАС БАРСАН ХҮНИЙ НАСЫГ ЯАГААД 60 ГАРУЙ НАСНЫ ХҮН ГЭЖ БАРИМЖААЛЖ ХЭЛЖ БГАА ЮМ? ЭМЧЛҮҮЛЖ БСАН ӨВЧТӨН ТЭДЭН НАСТАЙ ГЭЖ ХЭЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ?ЭСВЭЛ ЭМЯ ХҮНИЙ НАСЫГ ХҮРТЭД БАРИМЖААЛСАН ОЙРОЛЦООГООР ТООЦСОН ТООГООР ХЭЛЖ БГАА ЮМ БОЛ НААД ХАЛДВАРЫН ТООНУУД ЧИНЬ БАС БАРИМЖААЛСАН, ДӨХҮҮЛСЭН ОЙРОЛЦООГООР ХЭЛСЭН ТОО ЮУ???
2021-04-05
!!!!:
Hol horiochee
2021-04-05