Эрдэнэс Тавантолгойн бондоос ашиг хүртэх нь
2021-04-05 15:09

(Хэдэн цаастай хүний бодрол)

 

“Эрдэнэс-Тавантолгой” компани гурван үе шаттайгаар “Эрдэнэс” нэртэй бондоо арилжаалж, зах зээлээс хоёр их наяд хүртэлх төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа билээ. Эхний ээлжийн арилжаа 4 дүгээр сарын 9-ны 15 цаг хүртэл явагдна гэсэн мэдээг хараад надад дараах бодол төрлөө.

 

 

Хуримтлалтай байх сайхан ч хуримтлуулсан хэд маань өсөх, арвижих эсэх байнга сэтгэлд уяатай байдаг асуудал. Компани, хувь хүмүүс аль нь ч гэсэн дан ганц хүүний хэмжээ харж хуримтлалд хөрөнгө оруулалт хийхээ больсон. Хуримтлалын өсөх баталгаа, бодит үр дүнг илүүтэй харж нэг хоёр хувийн наана цаана гэхээсээ найдвартай байдлыг тооцож хуримтлалд хөрөнгө оруулдаг. Энэ үүднээс ЭТТ бондын найдвартай байдал, өгөөжийн талаар жаал судаллаа.

 

Найдвар, боломж

 

ЭТТ бонд нь Засгийн газрын “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний” бүрдэл хэсэг гэдэг нь өөрөө шууд итгэл төрүүлнэ. Тэгээд ч Засгийн Газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монгол Банк ЭТТ бондыг шууд дэмжиж байгаа юм билээ.

 

Дотоодын хөрөнгийн бирж дээр ам.доллараар арилжигдахаар гарч байгаа нь бонд худалдан авагчдыг төгрөгийн ханшийн уналтаас хамгаалж байгаа нэг баталгаа юм.

 

Дараагийн нэг найдвар төрүүлж байгаа зүйл нь бондоос босгосон мөнгөний хийх ажил! Шууд мөнгө олох зүйлст бондын санхүүжилт чиглэсэн байна.

 

  • Тавантолгой дулааны цахилгаан станц
  • Нүүрс баяжуулах үйлдвэр
  • Усан хангамж
  • Төмөр зам

 

Дээрх жагсаалтаас шууд л мөнгө үнэртэж байна.

 

Өгөөж

 

ЭТТ компаний тооцсоноор дээрх бүтээн байгуулалтууд хийгдснээр 2025 он хүртэл 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашиг олох аж. Усан хангамжийн төсөл 4,4 хувийн өгөөж өгнө. Бондын дотоод зах зээл дээрх өөрийн өгөөж нь 29,4 хувь. 450 мВатт-ын цахилгаан станцын өгөөж 15,5 хувь. Тээврийн өртөг бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хоёр төмөр замын өгөөж 8,5-9,5 хувь. Энэ тооцооноос бонд авбал алдахгүй нь тодорхой харагдаж байна. Бондын шууд өгөөжөөс гадна нийгэм, эдийн засгийн дам өгөөж гэх мэт дэврүүн зүйл бодвол бас л ашигтай гарахаар юм.

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан бондын арилжааг нээж хэлэхдээ “… хөрөнгийн зах зээлийн хөгжлийг шинэ шатанд гаргахаас гадна Монгол Улсын макро эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, ажлыг байрыг нэмэгдүүлэх цаашилбал олон жил яригдаж байгаа дэд бүтцийн томоохон төслүүд эхлэх боломж бүрдэж байна” гэжээ. 

 

Мөнгө сул хэвтэж байснаас “ажиллаж” байвал илүү өгөөж өгдөг. Буян санах дуртай монгол хүний хувьд хуримтлуулсан хэдэн цаас минь өсөхийн зэрэгцээ хүмүүс ажилтай болж, хөгжилд хувь нэмэр оруулж байвал сүү өргөснөөс илүү буян юм даа.  Усны байгууламжийн тодорхой хэсэг нь говийг ногооруулах, ногоон байгууламжид зарцуулагдна гэхээр бүр ч том буян болох байх. Тавантолгой дулааны цахилгаан станц ОТ төслийн импортоор авч байгаа эрчим хүчний төлбөр жилийн 300 сая долларыг дотоодод үлдээнэ гэхээр бас л том буян юм даа.

 

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэ: -  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн долларын бондыг хоёр жилийн хугацаатай авсан хүн нийт хугацаанд  24-30 хувийн төгрөгөөр илэрхийлэгдэх өгөөжтэй байх боломжтой, ашигтай хөрөнгө оруулалт гэж харж байна. Энэ бол эдийн засгийн тоон үзүүлэлтүүд ирээдүйд хоёр жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдөж болох магадлалд үндэслэсэн таамаглал… гэж хэлсэн нь бондоос шууд бодогдох өгөөж юм.

 

Арилжааны банкууд сул мөнгөө Төв банкны үнэт цаасанд оруулахад 6 хувийн хүү боддог. ЭТТ бонд авсан банк бол ямар ч эрсдэлгүйгээр 10 хувийн хүүний ашиг хүртнэ. Нэг төгрөг ч илүүддэггүй мөнгөний хомсдолтой зах зээл дээр 4 хувийн илүү ашиг хүртэх гэдэг татгалзахын аргагүй санал яалт ч үгүй мөн.

 

Би олсон хэдээ бонд болгохын тулд жаахан тооцоо хийлээ. Арилжааны банк долларын хадгаламжид 2 хувийн хүү амладаг. Харин ЭТТ бонд авчихвал  6,8 хувийн хүү өгнө гэлээ. Эргэлзэх хэрэг алга. Миний япон найзууд дараагийн арилжаанаас бонд авахаар шийдсэн. Японд хадгаламжид хүү төлдөггүй, харин мөнгийг чинь найдвартай хадгалсных гээд шимтгэл авдаг юм. 6,8 хувийн хүү бол өндөр хөгжилтэй орны иргэдийн амыг ангайлгаж, нүдийг бүлтийлгэх санал юм байна лээ.  Хоёр жилийн дотор надад мөнгөний хэрэгцээ гарчихвал яах билээ гэсэн асуултад бонд бол зарж болдог, солилцоо хийх бүрэн боломжтой төлбөрийн хэрэгсэл гэх тайлбар хариулт болов. Худалдан авалтдаа бондоо оролцуулж болно, эсвэл зүгээр л бондоо зарчихна.

 

Бодоод бодоод бодын шийр дөрөв гэж үгтэй. Олон юм ярилгүй гарч ЭТТ бондоо авъя! Би шуналтай хүн.

 

Ц.Төгөлдөр

Shuud.mn
Сонин хачин
зочин:
таван толгойг ганхуяг шиг залуус цааш нь авч явбал үр ашиг нь ард олонд үр дүн нь улс оронд удахгүй харагдана даа харин оюунэрдэнэ мэтийн цаг зуурын улс төрчид ирээдүй муутай засгийн газрын хараат байхаас болгоомжил учир нь наад орд чинь ард олны итгэл шүү харин хүмүсийн амьдралд онцгой үр ашиг багатай хувьцааны ашиг улс төрийн нөлөөллөөр тараахаас татгалзаж тенологийн шинэчлэлт өндөр үр ашгийн төлөө зоригтой ажилаж ард олондоо өндөр ашиг хувиаралдаг болохын төлөө ажиллаарай иргэд маань ч хүлээцтэй байж хэрэг болохуйц ашиг авах нь арээдүйд хэрэгтэйг ойлгомоор байна
2021-04-06
1990 онуудын эхээр ЗГ-ын облигаци гараад, хүмүүс шинэ 69 авах машины мөнгөөрөө аваад мөнгөө буцааж авч чадахгүй СЗХ, СЯ-аар олон жил явсан. Үр дүн гараагүй. Энэ бондод ЗГ 100% баталгаа өгч байгаад эргэлзэж байна шүү...
2021-04-05
иргэн:
энэ бол луйвар. тэр херенге оруулплтууд хэзээ ашгаа егех юм? темер зам 10 жилийн дараа. ус бур ашиггуй 25жил бна. боссон бондын менгийг улс терчид иднэ. тесел явахгуй. иргэдээ хуурч бгаа бол хатуу гэрээ байгуул. монгол облигаци нэрээр ард тумнээ шулсан туршлага бий. арга зам нь еер бна. луйварчдыг дэмжмээргүй бна
2021-04-05