Израилийн Ерөнхий сайд дахин шүүхийн хаалга татав
2021-04-06

Израильд тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг шүүх ажиллагаа дахин эхэллээ.Түүнийг авлигын хэрэгт буруутгаж байгаа бөгөөд шүүх ажиллагаа гурван жилийн өмнөөс эхэлсэн юм. 

 

DW агентлагийн мэдээлснээр, шүүх хурал дээр улсын яллагч Лиат Бен-Ари Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласныг гэрчлэх  "олон тооны, томоохон нотолгоонууд" байгаа хэмээн мэдэгдсэн байна. Иерусалимын Тойргийн шүүх дээр Израилийн сайд нарын танхимын тэргүүнийг шүүх ажиллагаа эхлэх үеэр улсын яллагч прокурорын газрын байр суурийг ийнхүү илэрхийлжээ. 

 

Улсын яллагчийн өгүүлснээр, Биньямин Нетаньяху "Израилийн гол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздээс байж болох олон төрлийн шан харамж" авч, ашиг сонирхолдоо нийцүүлэн, Ерөнхий сайдын албан тушаалд дахин сонгогдохын тулд хэвлэлүүдийг ашигласан гэнэ.

 

Ерөнхий сайд шүүх хурал эхэлснээс 20 минутын дараа хурлын танхимд орж иржээ. Ерөнхий сайдын өмгөөлөгч нарт үг хэлэх боломж өгөөгүй, гэрчүүдийн мэдүүлгийг сонсож эхэлсэн байна.

 

Удалгүй шүүх хурлын завсарлагааны дараа Ерөнхий сайд танхимыг орхин явсан гэнэ. Түүнийг гуравдугаар сарын 23-ны парламентын сонгуулийн дүнгээр эвсэл байгуулахтай холбоотой асуудлаар завгүй байгаа тул шүүх хурлаас явуулахыг өмгөөлөгчид нь хүссэн аж. 

 

Израилийн Ерөнхий сайд өнөөг хүртэл хоёронтоо шүүх хуралд оролцсон бөгөөд өмнө нь 2020 оны тавдугаар сарын 24, 2021 оны хоёрдугаар сарын наймны өдөр тус тус түүний гэм бурууг шүүх хурал болж байсан юм.

 

Олон жил үргэлжилсэн мөрдөлт буюу Нетаньяхуг ямар хэргээр буруутгаж байгаа вэ? 

Ерөнхий сайдтай холбоотой хэргийг Израилийн цагдаагийнхан гурван жил гаруй хугацаанд шалгасан юм. Ингээд хэргийг шалгаж дуусаад,  "1000-ын хэрэг", "2000-ын хэрэг", "4000-ын хэрэг" гэсэн гурван өөр хэргээр Нетаньяхуг буруутгасан байна. 

 

"1000-ын хэрэг" гэдэг нь луйвар болон өөрт нь хүлээлгэсэн итгэлийг буруугаар ашигласан гэх хэрэг бөгөөд түүнийг төрөл бүрийн "тус үзүүлснийхээ" хариуд бизнесменүүдээс ихэвчлэн навчин тамхи, оргилуун дарс зэрэг бэлэг авсан гэж буруутгаж байгаа юм.

 

"2000-ын хэрэг" нь мөн л луйвар болон өөрт нь хүлээлгэсэн итгэлийг буруугаар ашигласан гэх хэрэг бөгөөд өөрийнх нь талаар эерэг мэдээлэл түгээсэн тохиолдолд "Едиот Ахронот" гэх сонины нэр хүндийг, өсгөх санал тавьсан гэж буруутгаж байгаа гэнэ. 

 

"4000-ын хэрэг" нь өөрийнх нь тухай эерэг мэдээллүүдийг Walla мэдээллийн цахим хуудас дээр байршуулсны хариуд теле харилцааны том компанийн үндсэн хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гарган худалдагдах, луйварлах, итгэлийг буруугаар ашигласан хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа аж. 

 

Нетаньяху дээрх үндэслэлүүдийг эрс няцаан, улс төрийн өрсөлдөгчдийнх нь зохион байгуулсан өөрийг нь "намнах" ажиллагаа хэмээн нэрлээд нэр төрөө хамгаална гэж тангараглажээ.

 

Шүүгдэгч Ерөнхий сайдын алба хаших боломжтой юу?

 

Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа шүүхийн өмнө зогссон улс төрчийн талаар төдийлөн сонсогддоггүй. Харин Израилийн хуулиар хууль зөрчсөнд буруутгагдаж байгаа Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрох шаардлагагүй байдаг гэнэ.

 

Гэхдээ Нетаньяхугаас өмнө ийм тохиолдол гарч байсангүй. Ерөнхий сайд асан Эхуд Ольмерт 2008 онд авлигын хэргээр шалгагдаж байхдаа намын даргын албан тушаалаас буусан ч 2009 онд бүх нийтийн сонгууль хүртэл албан тушаалаа хашиж байв. Хэдийгээр түүнийг шүүх ажиллагаа 2009 онд эхэлж байсан ч 2016 онд л Эхуд Ольмертэд ялын тогтоол уншиж байжээ. 

 

Харин Биньямин Нетаньяхугийн хувь заяа хэрхэн эргэх талаар Израильд өөр өөр байр суурьтай байна. Нетаньяху ерөнхий сайдын албыг хашихын зэрэгцээ эрүүгийн хэрэгт татагдаж болохгүй гэж шүүмжлэгчид үзэж байгаа бол Ерөнхий сайдыг дэмжигчид, тэр дундаа Ликуд намынхан Биньямин Нетаньяхуг ардчилсан сонгуулиар сонгогдсон, албан тушаалаас нь огцруулж болохгүй гэж үзэж байгаа аж. 

 

Шүүхээс түүнийг буруутгаж тогтоол гаргасан ч Нетаньяху давж заалдах боломжтой бөгөөд давж заалдах хугацаанд тэрбээр албан тушаалаасаа огцрох шаардлагагүйн дээр давж заалдахад ихээхэн хугацаа шаардагдана гэж ажиглагчид үзсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-02-01