Путин хаанчлалаа баталгаажуулав
2021-04-06

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийгөө дахин хоёр удаа сонгогдох хуульд гарын үсэг зурсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. Энэ хуулийг мөн л Путин санал болгосон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу баталсан гэнэ. 

 

"ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай" Холбооны хуулийн 19-д зааснаар хоёр удаа улиран сонгогдсон эсвэл сонгууль товлох тухай албан ёсны шийдвэр нийтлэгдсэн өдөр хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа Оросын иргэн дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхгүй гэж заажээ. 

Харин энэ заалт Путинд үйлчлэхгүй аж. Учир нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болох үед төрийн тэргүүний алба хашиж буй хүний ерөнхийлөгчөөр ажилласан хугацааг тооцохгүй гэж хуульд тусгасан байна. Ингээд Үндсэн хуулийн энэ нэмэлтийг баталжээ.

 

Владимир Путин 2000, 2004, 2012 болон 2018 онуудад Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Харин ийнхүү Үндсэн хуульд өөрчлөлт орсноор тэрбээр 2024 болон 2030 онуудад дахин нэр дэвших эрхтэй болжээ.

2008 оноос 2012 оны хооронд Дмитрий Медведев Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Путин Ерөнхийлөгчийн сонгогдон ажиллах хугацаа дөрөв байсныг зургаа болгох санал оруулж, ингээд энэ санал нь ч батлагдсан юм. Харин энэ өөрчлөлт Медведевт хамааралгүй, учир нь тэрбээр 2012 онд Ерөнхийлөгчийн албанаас буусан. 

 

Гэнэтийн санал, гэнэтийн өөрчлөлт  

Ерөнхийлөгчийн хугацааг тэглэх тухай нэмэлт өөрчлөлтийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 10-ны өдөр Төрийн думын хуралдааны үеэр Думын гишүүн Валентина Терешкова гэнэт л санал болгосон юм. Тухайн үед Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгаар Путин дахин нэр дэвших эрхгүй болоод байлаа.

 

Терешкова гэнэт л ийнхүү санал гаргасны дараа Путин нэн дару Дум руу орж ирэн, Үндсэн хуулийн шүүх дэмжиж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх олон нийтийн санал асуулгаар сонгогчид дэмжвэл өөрийнх нь ерөнхийлөгчөөр ажилласан хугацааг тэглэхтэй санал нэг байх болно гэж мэдэгдсэн юм. Ингээд Үндсэн хуулийн шүүх ч татгалзсангүй, олон нийтийн санал асуулга ч Путиний талд гарав.

 

Парламентыг тараах асуудлаар хэлэлцэж эхэлсэн Төрийн думын хурал гэнэт л ийнхүү Путиний ерөнхийлөгчөөр ажилласан хугацааг тэглэх асуудлыг хэлэлцсэнээр өндөрлөсөн юм. Терешковагийн гаргасан саналыг Үндсэн хуульд орох нэмэлт өөрчлөлтийн багцад оруулахаар тохиролцон, улмаар Төрийн дум болон Холбооны зөвлөл аль алин нь дэмжиж байлаа.

 

Энэ үйл явцыг дээд танхимын дарга Валентина Матвиенко тайлбарлахдаа "Цөмийн хүчин чадалтай агуу орон, дэлхийн тавцан дахь нөлөө бүхий олон улсын тоглогч. Хэн залгамжлах вэ,, аюулгүй байдал хэрхэх вэ гэх мэт асуудлууд нь ихээхэн түгшүүртэй явц" хэмээж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
chadaj baunaa
2021-04-07
Тэнэг новш вэ? Чиний ингэж чөлөөтэй хуцах эрх гадаадаар чөлөөтэй доншуучлах эрхийг чинь Ардчилал олж өгсөн биз дээ. Муу хужаагийн шээс минь Хужаадаа очоод эрх чөлөөгүй жорлонгоо цэвэрлээд амьдар.
2021-04-06
зочин:
Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар бус; ар өвөрын хаалга, танил тал, авилгал хээл хахууль, нам дагаж албан тушаалд дэвшсэн хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
2021-04-06
зочин:
Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, , тагнуул, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
2021-04-06
зочин:
Хятадын удирдагчид 1990 онд Тян Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солирсон оюутан залуучуудынхаа бөөрийг нь сугалаад хаячихсан. Монголын удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон оюутан залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд нь Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Монгол улс улс төр, нийгэм, эдийн засаг, ёс суртахуун, өрийн дампуурлаараа дэлхийд гайхагдав.
2021-04-06
Тэнэг новш вэ? Чиний ингэж чөлөөтэй хуцах эрх гадаадаар чөлөөтэй доншуучлах эрхийг чинь Ардчилал олж өгсөн биз дээ. Муу хужаагийн шээс минь Хужаадаа очоод эрх чөлөөгүй жорлонгоо цэвэрлээд амьдар.
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2021-04-06
зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын (Америкийн) эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг (Ардчиллыг) 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг (Ардчиллыг) Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг өнөөгийн АН, МАН гэгч дээрэмчдийн хоёр бүлэглэл өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
2021-04-06
Зочин:
Тэнэг харанхуй монголчууд үүнийг нэг хүнийг тахин шүтсэн үзэл гэж тэнэгтдэг. Тэнэг харанхуй монголчууд 30 жил олон ерөнхийлөгч солиод монгол өөрчлөгдсөн юм хаана байна.
2021-04-06
зочин:
Путин хаанчлах биш, агуу их Орос орноо хөгжүүлэх эрхээ баталгаажуулав. Харин үүнийг хаанчлах дуртай усан тэнэг үхэр монголчууд л "Путин хаанчлах эрхээ баталгаажулав" гэж усан тэнэгтэж байгаа юм. Монголчууд 1990 оноос хойш "Эх оронч сэтгэл"-ээ бүрмөсөн алдсан юм.
2021-04-06
Зочин:
Эндхийн дүү нар нь их баярлаж байноо
2021-04-06