ШУУД: 831 хүний шинжилгээнд коронавирус илэрч, нэг хүн нас барлаа
2021-04-06

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.06/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд  831 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 11651  боллоо.  Шинээр батлагдсан тохиолдлын 731 нь Улаанбаатар хотод, 99 нь орон нутагт, нэг нь эмнэлгээс халдварт өртсөн байна. Тодруулбал,  Дархан-Уул 12, Эрдэнэт 2, Сэлэнгэд 8, Булганд 3, Хөвсгөлд 1, Архангайд 10, Баянхонгорт 3, Төв аймагт 17, Ховдод 27  тус тус бүртгэгджээ.

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 6010 болж байна. Харамсалтай мэдээ. Нэг хүн нас барж, халдварын улмаас нас барсан хүний тоо 13 боллоо. Өнөөдрийн байдлаар 2480  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2130 хүн хөнгөн, хүндэвтэр 279, хүнд 30, маш хүнд 11 хүн байна. Харамсалтай мэдээ. Коронавирус халвдарын улмаас нэг хүн нас барлаа. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төрч П.Ж.Рурке/
2021-04-06
зочин:
Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, , тагнуул, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
2021-04-06
зочин:
Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар бус; ар өвөрын хаалга, танил тал, авилгал хээл хахууль, нам дагаж албан тушаалд дэвшсэн хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
2021-04-06
зочин:
Засгийн газар короновирусыг хяналтаас бүрмөсөн алдаж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулах нөхцөл байдал үүссэн тул улс оронд онц байдал, хөл хорио тогтоохыг Монгол улсын Ерөнхийлөгчөөс шаардаж байна.
2021-04-06
зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төрч П.Ж.Рурке/
2021-04-06
Dorj:
Hognuudaa ajlaa hiigeechee
2021-04-06
Зочин:
ЗА ОДОО ХАЛДВАР НЬ ТАРХААД ЗАМАА АЛДЛАА. МАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬДАА УЛАЙРААД ЭХЭЛСЭН. ЕР НЬ АРД ТҮМЭНДЭЭ ХЭЛЭХЭД "АМЬ АМИА БОДООРОЙ" ГЭДЭГ "АРЧААГҮЙ" ЮМ ШИГ ҮГ ЦАГ НЬ ИРЭХЭЭР АЛТ БОЛОХООР БОЛЛОО... АМЬ АМИА БОДООРОЙ. ТӨР ЗАСАГТ НАЙДАХ ОГТ ХЭРЭГГҮЙ. ӨВДВӨЛ ӨӨРӨӨ ХОХИРНО, ӨӨРСДӨӨ Л СҮЙРНЭ. ХИЙ ХООСОН СҮРЖИГНЭЖ СОШИАЛДАЖ ПОПОРЧ БАЙСНААС ОДООНООС ЭРТХЭН "ЮМ ХУМАА" ЗЭХЭЖ БАЗААХ ХЭРЭГТЭЙ БАЙХ ШҮҮ.
2021-04-06
Яаядаа байз:
Шувтарсан цагаан бумбаны эрин рүү ч шилжлээ дээ.
2021-04-06