Дубайд нүцгэн зургаа авахуулсан бүсгүйчүүдийг хорих ялаар шийтгэнэ
2021-04-06

Арабын Нэгдсэн Эмират Улсад орос эмэгтэйчүүд нүцгэн зургаа авахуулсны улмаас баривчлагдсан талаарх мэдээлэл дөрөвдүгээр сарын тавны өдөр гарч байлаа. Харин Дубай дахь ОХУ-ын Ерөнхий консулын газар энэ мэдээллийг няцаасан байна. 

 

"Тагтан дээр нүцгэн зургаа авахуулсан хэргээр 12 эмэгтэй саатуулагдсан, тэдний дунд ОХУ-ын иргэн байхгүй гэж цагдаагийн албан ёсны мэдээлэл ирсэн" хэмээн ОХУ-ын Ерөнхий консулын газар мэдээлснийг РИА Новости мэдээлжээ.

 

Гэхдээ баривчлагдсан хүмүүсийн дунд Оросын иргэн эрэгтэй байсан бөгөөд тэрбээр зураг авалтыг зохион байгуулсан, одоо түүний эсрэг хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

 

Нүцгэн зургаа авахуулсан хэргээр Дубайд баривчлагдсан хүмүүс Украины иргэд байсныг тус улсын Гадаад хэргийн яам баталжээ. Тус яамны мэдээлснээр Украины 11 иргэн эмэгтэй хууль журам зөрчсөний улмаас баривчлагдсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, баривчлагдсан бүсгүйчүүд зургаа хүртэлх сараар хоригдох, 1390 долларын торгуулийг тус бүр төлөх, харин зураг авалтын зохион байгуулагч 1.5 жилийн хугацаагаар хоригдож, 14 мянга орчим долларын торгуулийн ял хүлээх гэнэ.

 

Өнгөрсөн бямба гарагт бүсгүйчүүд өндөр барилгын тагтан дээр нүцгэн зургаа авахуулж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж, улмаар цагдаагийнхан тэднийг баривчилсан байна. Исламын шашинтай улс орнуудад энэ төрлийн үйлдлийг "садар самуун" хэрэгт тооцдог бол ихээхэн хатуу шийтгэдэг юм. Гэхдээ исламын шашны баяр болох Рамадан сар эхэлж байгаатай холбоотойгоор баривчлагдсан бүсгүйчүүдэд өршөөл үзүүлж магадгүй гэж Оросын Ерөнхий консулын газар мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
монгол улс шг дураара эрх чөлөөтэй бүх юм нээлтт улс дэлхиид хаанач алга даа тиим бхд үхэрнүүд их мөөрхиимдаа
2021-04-06
Зочин:
Садар самуун явдал америк европоос үүсэлтэй
2021-04-06