ЗАЛУУС: Эрүүл мэндээ хамгаалах хамгийн зөв шийдэл нь вакцин
2021-04-06 11:56

 

Өнөөдөр 831 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 11651  боллоо. Манай улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна. Хэрэв энэ хэвээр цааш үргэлжилбэл, өдөрт  1000 болон түүнээс олон тохиолдол бүртгэгдэх нь цаг хугацааны асуудал болоод байгаа юм. Харин  халдварын тархалтыг зогсоож, эрүүл мэнд, эдийн засгийг аврах энгийн бөгөөд зөв шийдэл нь вакцин болоод буй юм. Өдөр бүр ЭМЯ-ны мэдээллээр иргэдийг вакцин хамрагдахыг уриалж байгаа.

 

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандаж дархлаажуулалтандаа хамрагдахыг уриалсан юм. Тэрбээр "Ковид-19 хэмээх вирус нь дэлхийн эдийн засаг, улс орнуудын Засгийн газарт хүндхэн сорилт учруулж, хүн төрөлхтөнд цоо шинэ амьдралын хэв маягийг ганцхан жилийн дотор авчирлаа. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн их буюу 2.9 сая хүний амь насыг энэхүү цар тахал авч одлоо. Цар тахлаас улбаалж дэлхийн эдийн засаг огцом зогсолтод орж, 4.9 хувиар буурсан нь 2009 оны санхүүгийн хүндрэлээс гурав дахин хүндрэлтэй байна гэсэн тооцооллыг судлаачид гаргажээ. Миний бие Ерөнхий сайдаар томилогдоод "Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт байх болно" гэдгийг хэлж байсан. Бид цар тахлын голомтод ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгүүдээ Засгийн газрын эхний 100 хоногт багтаан вакцинжуулна" гэсэн зорилт тавин ажиллаж байгаа билээ. Цаашлаад нийт иргэдээ вакцинжуулалтад хамруулахаар Засгийн газар бүхий л хүч боломжоо дайчлан ажиллаж байна. Дөрөв, тавдугаар сарыг Вакцинжуулалтын сар болгон зарлалаа. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сахиж, вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдан дэлгэр зуныг ковидгүйгээр угтахад хүн бүрийн хүчин чармайлт хэрэгтэй гэдгийг онцолсон. 

 

Өчигдрөөс эхлэн өдөрт 30 мянган хүнийг вакцинжуулахаар ажиллаж байна. Манай улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт 414382  буюу насанд хүрсэн хүн амын  22,4 хувийг нь коронавирусийн вакцины эхний тунд хамруулжээ. Үүнээс 18-49 насны залуучууд вакциндаа хамгийн идэвхтэй хамрагдаж байгаа бол 50-аас дээш насны иргэд төдийлөн сайн дархлаажуулалтандаа оролцохгүй байгаа аж. Тиймээс идэвхтэй вакцинжуулалтандаа хамрагдаж буй 18-49 насны иргэдээс сэтгэгдлийг нь сонслоо. Тэдний бодлоор вакцинжуулалтандаа хамрагдах нь : 

 

Амар тайван амьдармаар байна

 

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Анударь:

 

-Би хувиараа бизнес эрхэлдэг. Жил гаруйгийн хугацаанд амны хаалттай байж, эдийн засаг өдрөөс өдөрт хүндэрч байгаа. Цар тахлыг зогсоож амар тайван амьдармаар байна. Тиймээс ч вакциндаа хамрагдаж байгаа. БНХАУ-д үйлдвэрлэсэн  Синофарм үйлдвэрийн вакцин тариулах гэж байна. Дэлхийн улс орнууд бүгд хийлгэж байгаа гэсэн.  Тиймээс халдваргүй зуны төлөө хамтдаа дархлаажуулалтандаа хамрагдаарай гэж уриалмаар байна. 

 

Залуучууд бид ч гэсэн вакциндаа хамрагдах хэрэгтэй

 

Сүхбаатар дүүргийн иргэн А.Ану:

 

-Би оюутан. Вакциныг олон туршилтаар баталгаажуулж, шинжлэх ухааны үүднээс үйлдвэрлэсэн учир дэлхий дахинаа хүлээн зөвшөөрч байна.  Дэлхий вакцинжуулалтад хамрагдаж байгаа. Тиймээс залуучууд бид ч гэсэн вакциндаа хамрагдах хэрэгтэй. Халдвараар өвчилж өөрийгөө болоод хайртай дотны хүмүүсээ эрсдэлд оруулж байхын оронд вакциндаа хамрагдаарай.

 

Эрүүл энх, аз жаргалтай амьдрахын тулд вакцинаа хийлгээрэй

 

Сүхбаатар дүүргийн иргэн Ч.Ариунаа:

 

-Цар тахлын улмаас маш олон хүн нас барж байна. Цар тахал жил гаруйгийн хугацаанд хүн төрөлхтөнд заналхийлж байна. Тиймээс эрдэмтэд жил гаруй хугацаанд судалж байж вакцин үйлдвэрлэсэн. Тиймээс залуучууд, иргэд та бүхэн өөрийнхөө болоод хайртай бүхнийхээ төлөө дархлаажуулалтандаа хамрагдаарай. Би ч мөн энэ л шалтгааны улмаас вакцин хийлгэж байна. Хүн бүр халуун ам бүлээрээ эрүүл энх, аз жаргалтай амьдрахын тулд вакцинаа хийлгээрэй.

 

Дэлхий нийтээрээ дархлаажуулж байна

 

Сүхбаатар дүүргийн иргэн А.Саруул:

 

-Хайртай хүмүүстэйгээ урт удаан амьдрахын тулд вакциндаа хамрагдах хэрэгтэй. Дэлхий нийтээрээ дархлаажуулж байна. Тиймээс бид ч гэсэн хариуцлагатайгаар вакцин хийлгэх хэрэгтэй.

 

 

Залуучууддаа вакциндаа хамрагдаарай

 

Сүхбаатар дүүргийн иргэн М.Түвшин:

 

-Эрүүл мэндээ хамгаалах хамгийн зөв шийдэл нь вакцин. Миний хувьд вакцины сөрөг мэдээ мэдээллээс хол байдаг. Тиймээс бид вакциндаа хамрагдаж байна. Залуучууддаа вакциндаа хамрагдаарай гэж хэлмээр байна.

 

 

Өнөө үеийн залуус өөрчлөгдсөн. Санаатай болон санамсаргүй сөрөг мэдээнд итгэж, үзэл бодлоосоо ухардаггүй, шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээ мэдээллийг сонсож дүгнэлтээ хийдэг. Хариуцлагаа ухамсарладаг гэдгийг мянга мянган залуусын төлөөлөл болсон эдгээр хүмүүсийн ярианаас харж болох юм. Тиймээс вакцинд хамрагдахаас татгалзаж, хойш сууж буй зарим иргэд та бүхэн нэгийг бодож хоёрыг тунгаах биз.  

 

Үнэндээ өөрийнхөө эрүүл мэндээ хамгаалахаа бусдаар гуйлгана гэдэг утгагүй хэрэг. Гэхдээ энэ нь зөвхөн нэг хүний асуудал бус нийгмийн асуудал учир насанд хүрсэн иргэдээ бүгдийг нь дархлаажуулалтад хамрагдахыг  уриалж буй юм. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, , тагнуул, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
2021-04-06
зочин:
Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар бус; ар өвөрын хаалга, танил тал, авилгал хээл хахууль, нам дагаж албан тушаалд дэвшсэн хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
2021-04-06
зочин:
Засгийн газар короновирусыг хяналтаас бүрмөсөн алдаж, Үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулах нөхцөл байдал үүссэн тул улс оронд онц байдал, хөл хорио тогтоохыг Монгол улсын Ерөнхийлөгчөөс шаардаж байна.
2021-04-06
зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төрч П.Ж.Рурке/
2021-04-06
mun ch sebj bn daa
2021-04-06
Зочин:
ВАКЦИН ХИЙЛГЭХЭЭР ХАМГААЛНА ГЭСЭН ҮГ БИШ. ДӨНГӨЖ ЭХНИЙ ТУНГАА ХИЙХ ГЭЭД Л ЯДААД БАЙНА. ХОЁР ДАХЬ ТУН ХИЙСНИЙ ДАРАА БАГАДАА 1-3 САРЫН ДАРАА Л ДАРХЛАА ТОГТОЖ ЭХЭЛНЭ. ТЭР ХҮРТЭЛ БАРИХ ЭРҮҮЛ АХУЙН АЮУЛГҮЙН ДҮРЭМ ЖУРМАА ДАГААД ОЛОН ХҮМҮҮСТЭЙ УУЛЗАЛДАХГҮЙ БАЙХ Л ХЭРЭГТЭЙ. ӨӨРӨӨ ӨӨРСДИЙНХӨӨ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХДЭЭ БОДОХ ХЭРЭГТЭЙ. ОДОО ХАЛДВАР 1000 ДАВНА, ДАРАА НЬ 5000, 10000 Ч БОЛНО. МАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД УЛАЙРЧ БАЙХ ХООРОНД ХАЛДВАР НЬ УЛАМ ТАРХАНА. СҮҮЛДЭЭ ЮУН СОНГУУЛЬТАЙ МАНАТАЙ, 76 УХНА ТЭГЭЭД МАН-ДУУЛААД УХНАДААД ДУУСНА. АМЬ АМИА БОДООРОЙ ГЭДЭГ Л ҮЛДЭЖ БАЙНА ДАА
2021-04-06