Серби: Иргэд дархлаажуулалтаас татгалзаж, илүүдэл вакцин үүсжээ
2021-04-06 15:28

Дэлхийн олон орон коронавирусээс сэргийлэх хангалттай хэмжээний вакцин хэрхэн олж авах талаар толгойгоо гашилгах зуур Серби улс иргэдээ хэрхэн вакцинд хамрагдахыг ятгах талаар бодож сууна. 

 

Регнум агентлагийн мэдээлснээр, Серби улс "вакцинжуулалтын аялал жуулчлал" хөтөлбөрийг эхлүүлэн, хилийн чанадаас ирж буй бүх хүнийг дархлаажуулалтад хамрагдахыг санал болгох хэмжээний их вакцинтай байгаа гэнэ. Долоон сая гаруй хүн амтай энэ улс дипломат санаачилгуудынхаа ачаар 15 сая гаруй тун вакцинтай болжээ.

 

Сербид Пфайзер, АстраЗенека, Спутник-V, Синофарм вакцинуудтай болсон бөгөөд ингэснээр Европын хамгийн буурай хэсгийн орон тивийнхээ хамгийн их вакцинтай улс нь болсон юм.

 

Гэвч вакцинжуулалтад хамрагдах хүсэлтээ хүн амынх нь 1/4 нь л гаргасан гэнэ. Дархлаажуулалтад яаравчлан хамрагдах хүсэлтэй хүмүүст вакцин тарьсны дараа вакцинжуулалтын ажил эрс саарсан байна.

 

"Вакцинжуулалтад хамрагдаад өгөөч гэж та бүхнээс бурхнаас гуйж байгаа юм шиг гуйя" хэмээн Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич мэдэгджээ.

 

Түүнчлэн иргэддээ хандан, вакцины нөөц байгаа, цаашлаад ч дахин нэмэлт тун авна гэж Сербийн Ерөнхийлөгч онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэнд нь очоод Спутник хийлгэчих юмсан. Манай эргүү тураалууд Хятадын баталгаагүй туршилтын вакцин авчирч хүчээр шахаад, нүгэлээ хэзээ хойно ойлгоод амаа бариад ч яахав дээ л болох байх. Үржлийн насны бүх залуус чинь дахин үр тогтоох, жирэмслэх чадваргүй болсон байгаа. Та нарын лайг цаг хугацаа л харуулна.
2021-04-06