Зэвсэгт хүчний салбарын цэвэрлэгээг ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригоос эхэлье
2021-04-07 08:20

Монголын Зэвсэгт хүчинд бага дарга нь цэргээ дэглэдэг, дарамталдаг, зоддог, амь насыг нь хөнөөдөг нөхцөл байдал тогтолцоондоо биш хүндээ байгааг ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг өөрийн биеэр харууллаа. Тэрбээр өчигдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хуралдаанд оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа сэтгэлгүй, хариуцлагагүй удирдлага гэдгээ хангалттай харуулав. Бүр ажлаа хийж чадахгүйгээ ч хэллээ. Товчхондоо Монголын зэвсэгт хүчин хошууч генерал Д.Ганзоригоос эхлээд цэргийн ангийн бага дарга хүртлээ ялзарчээ. Энэ салбарыг үндсээр нь өөрчлөхгүй бол аавыг хүүг алдаг хэвээр байх юм байна.

 

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч амиа алдсан нь биднийг ажлаа хийхэд түлхэц болсон гэж ярилаа. Хүн амиа алдахыг хүлээгээд ажиллахгүй сууж байсан хэрэг үү?! Монгол Улсын зэвсэгт хүчнийг мэргэжлийн удирдлагаар хангах ёстой хүний амнаас гарах үг мөн үү?! Хариуцлага хаана байна?

 

Мөн тэрбээр зэвсэгт хүчинд өнөөдөр үүсээд байгаа асуудал цэрэгт ирж байгаа залуучуудын буруу гэв.

 

Цэрэгт янз бүрийн давхаргын, ядуу зүдүү айлын хүүхэд ирдэг учраас бид нэг жилийн хугацаанд төлөвшүүлж чаддаггүй. Бараг даргын үгэнд ордоггүй зэрлэг, сэтгэцийн өвчтэй залуус ирдэг учраас зодож, дэглэхээс өөр аргагүй байдаг тухай Д.Ганзориг хошууч генерал ярилаа. Үүгээрээ тэр өөрийгөө хүн удирдах, салбар толгойлох нэгэн биш гэдгээ харууллаа.

 

Д.Ганзориг “Хүний амь настай холбоотой гэхээсээ илүү ёсзүйгүй харилцааны асуудал цэргийн албанд гардаг. Зэвсэгт хүчинд гарч байгаа ёсзүйгүй асуудал, хүний амь настай холбоотой хэргийг бид дангаараа шийдэж чадахгүй. Зэвсэгт хүчний удирдлага, анги байгууллагын захирагч хичнээн сайн ажилласан ч энэ асуудлыг бид дангаараа шийдэж чадахгүй” гээд ажлаа хийж чадахгүйгээ хэнэггүй хэлээд сууж байна. Энэ хүнд мөнгө санхүү, барилга байшин, орон тоо дутагддаг гэнэ. Түүний ажлаа хийхгүй байгаагийн шалтгаан нь ердөө л хангамж аж. Толгойлж даргалж байгаа эрхэм хурандаа нь ийм байхад цэргийн ангид хүн дэглэж байгаа бага дарга ямар байх нь тодорхой юм байна. Энэ салбарт хариуцлага, сахилга бат, хандлага, сэтгэл хошууч генералаасаа эхлээд дэслэгч хүртлээ байдаггүйг УИХ-ын гишүүд, олон нийт хангалттай харлаа.

 

Ийм харилцаа хандлагынхаа араас ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг УИХ-ын гишүүдээс хатуухан үг сонслоо. Үнэндээ тэр хүртэх ёстойгоо л хүртсэн. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Ганзориг гэдэг нөхрийн ярьж байгаа хандлагаар бол арми өөдлөхгүй. Хүний хандлагын асуудал. Ганзоригоо чи хандлагаа өөрчлөхгүй бол зэвсэгт хүчин өөрчлөгдөхгүй юм байна. Мөнгө төгрөг, байшин сав, орон тоо гэж юугаа яриад байгаа юм бэ. Бага дарга хүн зодоход байшин сав ямар хэрэгтэй юм бэ” хэмээн хатуухан сануулга өглөө.  Мөн УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр “Гишүүдийн асуултад хариулж байгаагаас харахад хариуцлагыг ЗХЖШ-ын удирдлагатай тооцох асуудлыг ярих хэрэгтэй юм байна. Хүний эрхийн мэдрэмж гэдэг бол хүний хэлж байгаа үг, зарчим, байр сууриас тодорхой харагддаг” хэмээн хошууч генерал Д.Ганзоригийн бодит байдлыг товч бөгөөд тодорхой дүгнээд өглөө.

 

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт хууль-эрхзүй, хангамж, орон тоо нь болохгүй, дэмжлэг байхгүй учраас хүн амины хэрэг гараад байгаа юм биш. Энэ бол шат шатны хариуцлага суларсныг, ажлаа яаж хариуцаж байгаагийн илрэл. Цэргийг хариуцдаг албан тушаалтнууд жанжин штабаас эхлээд салаан захирагч хүртэл маш олон албан тушаалтан бий. Хүнтэй ажиллах сэтгэл, ойр ажиллах мэдлэг чадвар дутаж байгаагийн илрэл. Түүнээс нийгмийн янз бүрийн давхаргын хүүхдийг дийлэхгүй байгаа асуудал биш” хэмээн салбарт нь үүсээд байгаа асуудал хошууч генерал Д.Ганзориг мэтийн хүмүүсийн хандлагаас шалтгаалж байгааг хэлээд өглөө.

 

Бурууг бусдаас бүр эд хөрөнгөнөөс хайдаг даргатай байсан цагт Монголын Зэвсэгт хүчин Н.Алтанхуяг гишүүний хэлдгээр өөдлөхгүй нь тодорхой боллоо. Тиймээс зэвсэгт хүчний цэвэрлэгээг хошууч генерал Д.Ганзоригоос эхлэх хэрэгтэй юм байна. Хариуцлагагүй, сэтгэлгүй, хандлагагүй хүн Монголын хамгийн чухал салбарыг удирдаж байгаа нь хамгаас том харамсал. Энэ салбарт архидалт хэрээс хэтэрч, хүний амь нас эрсдээд буй шалтгааныг алсаас хайх хэрэггүй, хамаг учир ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригийн харилцаа, хандлагад байна.  

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
OonooNtu:
Tiim
2021-04-09
Ulsyn nachin:
Chi hein psdamn
2021-04-09
энэ хүн нүцгэн үнэнийг л хэлсэн. 18 хүртлээ хүмүүжээгүй хүнийг арми 1 жилд яаж хүмүүжүүлэх юм бэ? 1000 хүнд ногдох гэмт хэрэг, хүн амь, танхайн хэргийн тоог 1000 цэрэг, алба хаагчид ногдох тоотой харьцуулж харвал энэ хүний ажлын үр дүн, армийн үзүүлэлт харагдана.
2021-04-08
OonooNtu:
Tiim
иргэн:
энэ хүн зэвсэгт хүчинл нэр хүндтэй шүү дурын та нар монголын зэвсэгт хүчинрүү довтлохгүй шүү
2021-04-07
Зочин:
Маш өндөр хэмжээнд бэлтгэгдсэн хүмүүс манай батлан хамгаалах салбарт цөөхөн. Тэдгээрийг доод шатны хүмүүсийн алдаанаас болоод хөөгөөд байхыг жаахан юм ойлгодог хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй. УИХ-ын гишүүн боллоо гээд Б.Энхбаяр мэт нь бүхнийг мэддэг, цоорсон ухаантай боллоо гэж бодож байгаа юм байхдаа.
2021-04-07
Сүүлийн 30 жилийн хугацаанд төрийн бүх салбар засаглал, боловсон хүчний хямралд орсон. Улс төрчид, намуудын бодлогын уршигаар ЗГ, яамдуудад том сөрөг нөлөө үзүүлж ирсэн. Та юу тарина түүнийг хураана
2021-04-07
үнээн:
Дагуулж ороод Дүлзэнддэг сайд, өөрийгөө бодоод Түгжилддэг сайд
2021-04-07
Үнэн үг хэлсэн хүнд УИХ-ын гишүүд дургүй:
Салбарын хамгийн шилдэг генерал мөнөөс мөн. Мэргэжлийн хүмүүсийг ингэж хөөгөөд байдал дээрдэх үү, оронд нь цүнх баригч, бөгс долоогчоо тавих уу, Энэ хүн УИХ дээр үнэнийг хэлснээрээ буруутай,
2021-04-07
irgen:
zoliig ni ch huraah heregtei shdee...hachin bydyyleg nohor yaj yavaad general bolchihdog um be ? iimerhyy hymyys baihad armi yaj oligtoi baih ve dee...nyyrnii baysalch ugui goliison bas helgui um shig hariuzlagagui
2021-04-07
а:
Ийм генерал хараагүй юм бна өөр генерал болчих хүн армид зөндөө байгааш дэ арын хаалгаар генерал болохгүйээ
2021-04-07
Чи барах уу:
Ганзориг чинь монголд байгаа 3 хан рейнжерийн нэг
2021-04-07
зочин:
Энэ генералд ард түмнээ хуваах эрх байхгүй шүү. Ард түмнээ ялгаварлаж генерал болоогүй биз дээ. Бүх л бүтэн нэг улсын зэвсэгт хүчний удирдлага ард түмнээ ялгаварлан гадуурхаж, үндсэн хуулиа зөрчөөд зогсож байж болж байгаа юм уу?
2021-04-07
Өнөөдөр солилоо.муу амлаагүй уучлаараа.маргааш дахиад энэ байтугай хэрэг зөрчил гарвал дахиад солихуу.улсын их хурал ялангуяа тэр эмэгтэйчүүд ам уралдан муулж мушгиж халах солихоо л ярих юм.цэрэгтэй буруу харьцсан тэр хүний буруу хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.Харин цэрэг армиараа ингэж ил цагаан хэт оролдох дэмий л юм даа.өнөөдөр нэг хүн түүнийг огцоруул.цолыг хураа гэх тоолонд бууж өгөөд.маргааш бас нэг юм боллоо бас тэгэхүү.Энэ их хурал нилээн дампуу байна уу үгүй юу.Цэрэг армийн асуудлыг хаалттай хэлэлцэхгүй яасан юм бэ.бэлэн байдал буюу улсын язгуур эрх ашигт хортой юм болж байна шүү.өөрийнхөө армийн байрлал байдал даргалах бүрэлдэхүүнийг ил тод гаргаж зарлаад л хэнд туслаад байгаа юм бэ?
2021-04-07
Санал нэг байна
2021-04-07
Иргэн.:
Машиныг услах хэрэгтэй юм.
2021-04-07
ХЭН Ч ХҮЧРЭХЭЭ БАЙЦАН ИЙМ АЙМШГИЙН ТАМ РУУ ЧИНЬ ХҮҮХДЭЭ ЯВУУЛАХАА Л БАЙЧИХЪЯ Л ДАА ТЭГВЭЛ
2021-04-07
ХҮМҮҮЖИЛТЭЙ ХҮМҮҮЖИЛГҮЙГ ЧИ ЯАЖ МЭДЭЖ БАЙГАА МАЛ ВЭ ЧИ
2021-04-07
ЧИ МЭДЭХГҮЙ БОД ДУУГУЙЛ БАЙ ЧАДДАГ ХҮН ХИЙЖ БОЛДОГ АЖИЛ ГЭЖ БАЙДАГ ЮМ ЭРГҮҮ ДАГЗАА
2021-04-07
Ergyy amisgaa taarval neg narmaign neehsen
2021-04-07
Ulsyn nachin:
Chi hein psdamn
Чи барах уу:
Ганзориг чинь монголд байгаа 3 хан рейнжерийн нэг
Хүмүүжилгүй новшнуудад хаяа нэг шанаа өгч байх хэрэгтэй.Гэхдээ хэтрүүлж болохгүй.
2021-04-07
ХҮМҮҮЖИЛТЭЙ ХҮМҮҮЖИЛГҮЙГ ЧИ ЯАЖ МЭДЭЖ БАЙГАА МАЛ ВЭ ЧИ
АРМИД АЛБА ХААЖ ҮЗЭЦГЭЭ УЛСТӨРЧИД ӨӨ:
АРМИ ЦЭРЭГИЙГ ӨӨРЧИЛНӨ, ШИНЭЧИЛНЭ ГЭЭД БАЙХЫН.... ЯАЖ.... АМЕРИК ОРОС ХЯТАД ЭНЭТХЭГ ФРАНЦ ГЭЭД ДЭЛХИЙН ТАВАН ТОМ УЛС АРМИА ЯАЖ ӨӨРЧИЛСИЙН... ТЭР УЛСУУДЫН АРМИД, ДЭГЛЭЛТ ОНЫ ЯЛГАА, АМИА АЛДАХ ҮЗЭГДЭЛ ХЭДЭН АРАВ МАГАДГҮЙ ХЭДЭН ЗУУ ГАРЧ БАЙГАА ШД. ТЭР БОЛГОНД ЖАНЖИН ДАРГАА АВЧ ХАЯАД ЯВДЫМ УУ. ЦЭРЭГИЙН АМЬ ҮРЭГДСЭН НЬ ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ БАЙГАА... ГЭХДЭЭ ЯАЖ ӨӨРЧИЛВӨЛ ЭНЭ БҮХ ЗҮЙЛ АЛГА БОЛОХЫН. ...
2021-04-07
ЧИ МЭДЭХГҮЙ БОД ДУУГУЙЛ БАЙ ЧАДДАГ ХҮН ХИЙЖ БОЛДОГ АЖИЛ ГЭЖ БАЙДАГ ЮМ ЭРГҮҮ ДАГЗАА
Дэд хурандаа:
Мөнгөөр зуучлуулж хурандаа гeнeрал цол олгодог дарга нарын хүүхдүүд хотод Штабт БхЯ д үлддэг заваан байдлаа болих хэрэгтэй. Тэд нар нь чадваргүй биeэ тоосон албан тушаал горилсон ичгүүргүй
2021-04-07
ЗОЧИН:
ХАРИУЦЛАГА АЛДСАН БОЛ ОГЦРОХ ГЭДЭГ САЙХАН ЖИШИГ БАЙДАГ ДАА, ЭНЭ БОЛЗЛОО ХАНГАЧИХЛАА НААД НӨХӨР ЧИНЬ? ЯДУУ ДАВХАРГЫН ХҮҮХДҮҮД ХҮН БИШ АЛСАН Ч БОЛОХ БОЛЖ ТААРЧ БНА УУ? ТЭГВЭЛ ЯДУУ ДАВХАРГААС БИШ ДЭЭД ДАВХАРГААС ЦЭРЭГТ ТАТААЧ? ЯВАХ ХҮН ОЛДОХ УУ? ТА НАР ХҮҮХДҮҮДЭЭ ЯВУУЛАХ УУ? ҮГҮЙ Ш ТЭЭ, МУУ ХЭЛЭЭД БДАГ ЭЛБЭГДОРЖ Л ХАРИН ХҮҮГЭЭ ЦЭРЭГТ ЯВУУЛЖ БСАН БАЙХ? ӨӨР ЯМАР Ч ХҮНИЙ СУРАГ ГАРААГҮЙ ШҮҮ, ЭРХЭМ ГЕНЕРАЛ НЭРТЭЙ НОВШОО?БАС НОВШ ЧИНЬ ЯДУУ, ДУНДАЖ ДАВХАРГЫН ААВ, ЭЭЖҮҮДИЙН ТАТВАРЫН МӨНГӨӨР ТЭТГҮҮЛЖ АМЬДАРЧ БАЙГААГАА БҮҮ МАРТААРАЙ???
2021-04-07
Цэрэг:
Бэлтгэл офицерүүд хөдлөх цаг болж байгаа юм байна даа. Новшийн улстөрчдөд доромжлуулахгүй шүү
2021-04-07
Цэрэг:
Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд хамгийн бодитой зүйл хийж байгаа дарга бол Ганзориг генерал даа. Хийж байгаа зүйлс болон хэлж байгаа үгийг нь ойлгох гэж оролдож үзэх хэрэгтэй шүү дээ энэ дэд хорооны гишүүд. Нийгмийн янз бүрийн давхаргын аавын хүүхдүүдийг хүмүүжүүлэх, ёс суртахууныг нь сайжруулах болон манлайллыг нь хөгжүүлэх асуудал бол нийтийн цогц бодлогоор хэрэгжинэ гэдгийг л хэлээд байна шүү дээ.
2021-04-07
Май:
Гуцоо муж эрлиыз
2021-04-07
Хуцаарай:
Цэрэг мэдэхгүй авгайчуул, мөн эрийн оронцог нусанцарууд амаа татаарай
2021-04-07
Хөлсний бичээч чи зайл:
Бичиж байгаагаа ч ойлгохгүй, цолыг нь хольж солиод сэтгүүлч нэртэн. УИХ-ын гишүүд, Н.Алтанхуяг чи хамгийн бохир амьтад байж хүний үгийг мушгихаасаа ич!!! Тэр нэг сайд нэртэй балай юм нь жинхэнэ хариуцлага үүрэх хүн байж хүний үгийг хүмүүст буруу ойлгуулах гээд чичрээд байх юм.
2021-04-07
үнээн:
Дагуулж ороод Дүлзэнддэг сайд, өөрийгөө бодоод Түгжилддэг сайд
Зочин:
Бүх цолы нь хурааж аваад зайлуулбал таарна.
2021-04-07
Санал нэг байна
зочин:
яанаа яанаа ичиж амьдраачээ
2021-04-07
Зочин:
Хошногоны нүх чи бүү пялдагад цэргийн дарга ийм дорой амьтан байх ёсгүй. Өмхий оркуудыг албан тушаал өгөхөөр хайр даахгүй биеэ тоосон өөрсдийгөө юу гээд бодчихсон ацнууд вэ. Та нарыг ямар генерал гэх вэ. Дэслэгчийн ранггүй хулгайчууд.
2021-04-07
zochin:
ENE HARAH TSARAINII ARHICHIN HUJAA TSARAITAI LALRIIG HUUJ YVUUL
2021-04-07
Зочин:
Ийм дорой амьтанг ЗХЖШ-ын даргаар томилж, генерал цол өгдөг нь маш буруу болжээ. Үс зүс хэл яриа нь авах юмгүй ямар ацаараа генерал байх вэ дээ. Бушуухан огцруулж зайлуулж зэвсэгт хүчний сэвтсэн нэр хүндийг аварцгаа.
2021-04-07
Ганзориг дуракийг огцруул:
Цэргийн салбарынхны үнэн дүр төрх ийм арчаагүй, соёлгүй, боловсролгүй, бүдүүлэг өөр юу гэхийн муу муухайн нэгдэл л байгааг энэ дарга нь өөрөө яг харууллаа. Ямар ч судалгаа тооцоогүй, амны фигурээр ярьдаг, юу хийхээ, яаж хийхээ мэдэхгүй, хаана байх ёстой, одоо хаа байгаагаа ч баримжаалж байгаа юм алга. Ийм эргүү малнаас дор юмнуудад нялх үрсээ даатгаад өгдөг эцэг эхчүүдийн буруу биш. Итгэж найдсан л хэрэг. Үр хүүхэд минь бидэнд үргэлж нялхаараа л санагддаг, эр цэргийн алба нь жаахан ч гэсэн төлөвшүүлэг гэж бид хүлээдэг. Гэсэн ч бодит байдал ийм байхад хүүхдээ цэрэгт явуулахгүй гэж хэлэх хүзний өөдөөс энэ төр засаг юу гэж хэлж хүүхдийг нь цэрэгт татахын бэ?
2021-04-07
ОБА:
Онцгой байдалд удаагүй энгийн хүмүүст хурандаа өгдөгөө болиоч. Армиас өгсөн хулхи хурандаагаарОБАлба дүүрлээ.
2021-04-07
saikhanbayaraas ehluuleechee
2021-04-07
Буд:
Хотоос гарахад овоон дээр цэргийнхэн архи задлаастай. Аймаг орно хаалган дээр цэргийнхэн архи задлаад зогсож байх. Тэгээд том том жип унаад ичих ч үгүй хундага өргөөд . Иргэн миний нүдээр та нар ийм билэ
2021-04-07
Иргэн:
Цэргийнхэн боловсрол муутай. Ухамсаргүй бас тэгээд тушаах дуртай. Боловсролтой ухаалаг хүмүүсээ шахдаг авилгач архичин даргадаа бялдуучлагч нар нь үлддэг байх. Хөгшин дарга нарыг анзаараад байхад нэр хүнд одон мeдальд дуртай чадваргүй хорчин архичин шуналтай заваан бүдүүлэг . Өөрсөддөө дүгнэлт хийгээд үз.
2021-04-07
tin zuw. usan tolgoitoi um zail ene muu odoo. ajila higed yzeerei! hurdan zailaadah
2021-04-07
Үнэн үнэн үнэн:
Ажлаа сайн хийж байгаа, ЗХ-д бодит шинэчлэл хэрэгжүүлж байгаа даргыг үгийн алдаа дээр нь дөрөөлөөд зайлуулах гэж байна уу. УИХ д сууж байгаа та нар хэн билээ, эх орны төлөө юу хийв? Даргын хэлсэн үнэн үг шүү дээ. Дур дураараа хүмүүжсэн, хувийн эрх чөлөө нь хаана дуусдагыг цэцэрлэг сургууль гэрийнхэн нь ойлгуулаагүй залуучууд цэрэгт ирж иргэн болж төлөвшдөг юм. Иргэн бэлтгэх тогтолцоог нь УИХ ын бодлогын алдаагаар 90 оноос байхгү болоо биз дээ
2021-04-07
Зочин:
Хошногоны нүх чи бүү пялдагад цэргийн дарга ийм дорой амьтан байх ёсгүй. Өмхий оркуудыг албан тушаал өгөхөөр хайр даахгүй биеэ тоосон өөрсдийгөө юу гээд бодчихсон ацнууд вэ. Та нарыг ямар генерал гэх вэ. Дэслэгчийн ранггүй хулгайчууд.
Irgen:
Neg negendee shaardlaga tabij chaddaggui. Bugd abilga abdar uchraas darga tsergiin haritscaa baihkgui. Ger bulseg naizatkhag zabaan . Arkhichid
2021-04-07
Nam bus irgen:
Argaguishdee tsunkh baridag nam dagasan tarhinii turaaluud l odoo uyed undur sentiid zalardag bolson buruu shudraga bus "merit" zarchim orvongooroo aldagdsan hogiin niigemd amidarch bna. Ene aldaa zavhraliig zasah tsag ni alin galavin bolson ug ni.
2021-04-07
Эгч:
Энхийг сахиулахад явдаг хүүхдүүдээс мөнгө авч дарамталж шалгалтад албаар унагааж дахин шалгалт авч зовоодог хөгшин хурандаа офицeрүүдээ зайлуулаачээ. Тэдний амьжиргаа болчихсон архичидаа та нар мэдэж байгаа. Ядуу хүшхдүүүд байгаа учраас та нар байгаа.
2021-04-07
ҮНЭН:
Д ГАНЗОРИГ ШИГ ИЙМ МӨРДӨСТӨНГҮҮД БАЙГАА ЦАГТ АРДИЙН АРИМ АРДИЙН ХҮҮХДҮҮДЭД ХАЛТАЙ АМИЙГ НЬ БҮРЛЭГСЭН ГАЗАР ХЭВЭЭРЭЭ Л БАЙНА 1 минутын өмнө 202.179.15.3 ЦЭРГЭЭ ХАЙРАЛДАГ ЖАНЖИН ХЭЗЭЭНЭЭС АЛДАР ХҮНДТЭЙ БАЙДАГ Д ГАНЗОРИГ ШИГ ЯАЖ ЯВААД ӨНДӨР АЛБАНЫ ЗЭРЭГ ХЭРЭГМТЭЙ БОЛСОНЫГ НЬ МЭДЭХГҮЙ ИЙМ ХУУЧИНСАГ ӨРӨВДӨХ СЭТГЭЛГҮЙ ӨӨРӨӨ ҮХТЛЭЭ ДЭГЛҮҮЛЭЖ ЯВСАН ГАРУУД Л ХҮНЛЭГ БИШ ХҮЙТЭН ЗЭВДЭГТ ДАРГАНЦАРУУД БОЛДОГ НЬ ИЛТ БАЙНА.ИЙМ БАЙХАД АРДИЙН АРИМД ЯАЖ ОРЧИН ЦАГИЙН ХҮЧИРХЭГ СУРГАЛТТАЙ ЦЭРГИЙН АНГИ БИЙ БОЛОЖ ЧАДАХ ВЭ ДЭЭ..ОРОСУУДИЙН ШКОЛТОЙ ЭНЭ МЭТ ЦЭВДЭГҮҮДИЙГ ЗАЙЛУУЛАЖ БАЙЖ Л АРИМ АРДИЙН ХҮҮХДИЙН БАХАРХАЛТ ГАЗАР БОЛНО. ЯДУУ ХҮҮХДИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЭХ ГЭЭД АЛЧИХДАГ…
2021-04-07
Май:
Гуцоо муж эрлиыз
А:
М
2021-04-07