ДЭМБ: COVID-19-өөс үүдэлтэй нас баралт 11 хувиар өслөө
2021-04-07

Сүүлийн долоо хоногт дэлхий дахинд коронавирусийн халдварын шинэ тохиолдол 4 сая гаруй илэрчээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 5 хувиар их байгаа талаар ДЭМБ мэдээллээ. Түүнчлэн сүүлийн долоо хоногт нас баралт 71 000 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногт харьцуулахад 11 хувиар нэмэгдсэн байна.

 

"Зүүн Өмнөд Ази (тэр дундаа Энэтхэгт) болон Номхон далайн баруун хэсгийн бүс нутгуудад өвчлөлийн тоо өсөж байна. Африк тивээс бусад бүх бүс нутгууд нас баралтын тоо нэмэгдсэн талаар мэдээлсэн. Үүний дотор Зүүн Өмнөд Азид нас баралт 46 хувиар нэмэгджээ" гэж ДЭМБ-ын мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Коронавирусийн халдварын шинэ тохиолдол хамгийн их бүртгэгдсэн улс орнууд нь Энэтхэг (513 мянган тохиолдол бүртгэгдэж, 38 хувиар өссөн), Бразил  (505 мянган тохиолдол бүртгэгдэж, 5 хувиар өссөн), АНУ (444 мянган тохиолдол бүртгэгдэж, 5 хувиар өссөн), Турк (265 мянган тохиолдол бүртгэгдэж, 43 хувиар өссөн), Франц (244 мянган тохиолдол бүртгэгдсэн) байгаа аж.

 

ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий даяар нийтдээ 131.4 сая халдварын тохиолдол, 2.8 сая нас баралт бүртгэгдсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин