14-18 хоногийн хөл хорио тогтоох уу
2021-04-07

Засгийн газар яг одоо коронавирусийн халдварын нөхцөл байдлыг хэлэлцэж байна. Эрүүл мэндийн яамнаас хөл хорио тогтоох саналыг удаа дараа гаргаад буй.

 

Сүүлийн өдрүүдэд өдөрт илрэх халдварын тоо нэмэгдэж, 800-г даваад буй. Мөн нас баралт нэмэгдэж, биеийн байдал нь хүндэрсэн хүмүүсийн тоо ч өсч буй. Халдварын тоо ихсэж байна гэдэг нь хүндрэх хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэсэн үг.

 

ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн нөхцөл байдлыг энэ хэвээр явбал 14 хоноход өдөрт илрэх халдварын тоо 1000 давах бодит аюул тулгарч байгааг хэлж буй. Тиймээс 14-18 хоногийн хөл хорио тогтоох шаардлагатай хэмээн үзэж байна. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс халдварыг хязгаарлах хамгийн оновчтой аргыг хөл хорио хэмээн үзэж буй. Харин Засгийн газар хөл хорио эдийн засгийг уналтад оруулна хэмээн хойшлуулсаар байгаа юм. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
zuw zuw 21 ymuu 28 honogiinh heregte
2021-04-07
14-18 хоногийн хөл хорио ямар ч үр дүнгүй нялгар арга хэмжээ шууд 70 хоног хөл хорь юмыг хийвэл хийсэн шиг хийж сурах хэрэгтэй .Өлсөж үхлээ хатлаа гэвэл улсаас хүнсийг нь зээлээр өгөхгүй юу 4-5 жилээр цувуулаад төл.
2021-04-07
Иргэн:
Энэ өөрсдийнхөө зөөлөн суудал, нэр хүндээ бодсон ,төр засгийн дарга нар арайчдээ!.!.! Иргэд, олон түмнийхээ эрүүл мэнд, амьд явахыг бодохгүй ,МӨНГӨ, л толгойд нь бодогдсон дарга нарыг яалтай билээ. Мөнгөө тэврээд вирусээр халдварлагдаад үхэх юм байна лдаа.
2021-04-07
hol hörig togtooh heregtei, bygd ovdvol yun edin zasag l bono shyy
2021-04-07
Зочин 966:
Хел хорио хэрэггуй байгалийн шалгарал явагдахаас еер аргагуй болсон зкнгеер орхио ямарч нэмэр болохгуй
2021-04-07
Халдварын шалтгаанаа зөв тодорхойлохгүй харанхуйгаар хөл хорио тогтоогоод ямарч үр дүнгүй. Халдвар нууцлагдаж гэр бүлээрээ тусаж, гарах эрхгүйгээр маш том эрсдэл үүсэн амь насаараа хохирох ноцтой байдал бий болно. Хөл хорио одоо үр дүн өгөхгүй.
2021-04-07
tin dara ni amaa barina odo l hul horiogo hiihgyi l bol balarlaa da
2021-04-07