Жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэж болох уу
2021-04-07

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.07/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Газрын дарга Л.Энхсайхан оролцож, жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэж болох  эсэх талаар мэдээлэл өглөө. 

 

ЭМЯ-ны Газрын дарга Л.Энхсайхан: 

 

-Жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэж болох эсэх талаар судалгаа хийж байгаа. Судалгааны үр дүнг эцсийн байдлаар мэдээлээгүй. Вакцин хийлгэсний дараа жирэмсэн гэдгээ мэдсэн тохиолдолд "жирэмслэлтийг тасал" гэж зөвлөхгүй. Халдварт өртөх эрсдэлтэй нөхцөлд байвал хөхүүл эмэгтэйчүүдийг вакцин хийлгэхийг зөвлөж байна. Ерөнхийдөө жирэмсний эхний гурван сард аливаа вакцин, эм бэлдмэлийг зөвлөдөггүй.  

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин