Ром: Хөл хориог эсэргүүцсэн жагсагчид цагдаагийнхантай мөргөлджээ
2021-04-07

Дөрөвдүгээр сарын зургааны өдөр  Италийн Ром хотноо коронавирусийн халдвартай тэмцэх зорилгоор авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын эсэргүүцсэн жагсаал болж, энэ үеэр жагсагчид цагдаагийнхантай мөргөлджээ. Үүний улмаас нэг цагдаа гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн бол хэд хэдэн жагсагч гэмтэж, мөн зарим оролцогчийг баривчилсан талаар DW мэдээлсэн байна. 

 

Эсэргүүцлийн арга хэмжээнд зоогийн газар болон бусад нийтийн хоолны үйлчилгээний байгууллагууд, аялал жуулчлалын дэлгүүр, фитнес төвүүдийн эзэд, ажилтнууд оролцон, бзнесийг нь зогсоосон, ихээхэн хязгаарласан арга хэмжээнүүдийг эсэргүүцжээ. Жагсаалын үеэр Парламентын ордны гадаах цагдаагийн бэхлэлтийг нэвтрэх оролдлого хийсний дээр пиротехник ашигласан гэж эх сурвалж мэдээлсэн байна.

 

Италид коронавирусийн халдварын тоо буурахгүй байгаа тул дөрөвдүгээр сарыг хүртэл хязгаарлалт тогтоосон юм. Ингэснээр фитнес төвүүд хаагдаж, зоогийн газруудыг гагцхүү авч явах хоол захиалгын үйлчилгээ авахыг л зөвшөөрчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин