Эцэг эхчүүдийг хүүхдүүдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавихыг анхааруулж байна
2021-04-07 14:09

 

Сүүлийн үед Олон Улсад TikTok сүлжээ ашиглан бусдыг амиа хорлохыг уриалсан, тодорхой үйлдэл хийлгэхээр даалгавар өгч, шаардах зэрэг зүй бус контентууд хуурамч хаягуудаар цацагдаж энэ үйлдэлд өсвөр насны хүүхэд болон залуучууд өртөж болзошгүй эрсдэл гарч байгаа аж. 

 

Тиймээс Монгол Улсад TikTok нийгмийн сүлжээний хэрэглээ ихсэж байгаа тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, энэ төрлийн эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийг кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас анхааруулж байна. 

 

Хэрэв та хүүхдийнхээ TikTok аппликейшн ашиглаж байгаа хугацаанд санаа зовж байгаа бол Digital Wellbeing тохиргоог идэвхжүүлснээр хүүхдийнхээ дэлгэц ашиглаж байгаа цагийг зохицуулж болно. Мөн тохиргоо руу орж автоматаар мэдэгдэл илгээгдэхийг болиулснаар TikTok-с ирдэг спам маягийн мэдэгдлүүдийг хүлээн авахгүй болно. Та болон таны хүүхэд TikTok аппликейшнээс ямарваа нэг зүй бус зүйл харвал тухайн бүртгэлтэй хаяг, дүрс бичлэг, сэтгэгдэл, чатыг “Report” товч даран мэдээллэж байгаарай. Тус программын “Digital Wellbeing” цэс болон нэмэгдүүлсэн хориглолттой төлөв “Enhanced restricted mode”–г идэвхжүүлснээр зүй бус дүрс бичлэгүүд гарч ирэх нь хязгаарлагддаг.

 

Shuud.mn
Сонин хачин
Гар утас компьютер угаасаа донтуулдаг эд. Гар утас компьютерт аль ч насны хүмүүс донтдог.
2021-04-07