COVID-19: Шанхайд хязгаарлалтын арга хэмжээг чангатгав
2021-04-07

Хятадын Жуйли хотод коронавирусийн халдвар дотоодод нь голомтлон дэгдсэнтэй холбоотойгоор 26 сая хүн амтай Шанхай хот COVID-19 халдварын өндөр болон дунд зэргийн төвшинтэй бүс нутгуудаас ирэх хүмүүст тавих хяналтын арга хэмжээгээ чангатгажээ. Энэ талаар Шанхай дейли сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мээдэлснээр, Шанхай хотод коронавирусийн халдвар ихтэй бүс нутгаас ирж буй хүмүүс дүүргийн орон сууцны хороо эсвэл зочид буудлуудад 12 цагийн дотор бүртгүүлэх журам гарсан байна. Түүнчлэн эрсдэлтэй бүс нутгаас ирсэн бол хоё долоо хоногийн хугацаанд хөл хорионд орж, коронавирусийн шинжилгээнд хоёр удаа хамрагдах ёстой болжээ. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт, Мьянмартай залгаа хилийн бүсэд оршдог Жуйли хотод халдварын зургаан тохиолдол илэрсний дараа хүн амыг коронавирусийн шинжилгээнд олноор нь хамруулах ажил эхэлсэн юм. Энд 210 мянган хүн амьдардаг бөгөөд өдгөө хотод хөл хорио тогтоосон, оршин суугчид нь өөрсдийгөө тусгаарласан байгаа аж. 

 

SHUUD.mn: Коронавирусийн халдвар анх бүртгэгдсэн Хятад улсад цар тахал дэгдсэнээс хойш нийтдээ 90 329 тохиолдол бүртгэгдэж, 85 449 хүн эдгэрсэн бол 4636 хүн нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин