Ерөнхийлөгчид ЗХЖШ-ын удирдлагуудыг албан тушаалаас нь чөлөөлөхийг зөвлөжээ
2021-04-07 14:32

 

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо  өчигдөр хуралдаж,  төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, “цэргийн дэг” нэрийн дор хугацаат цэргийн  алба хаагчдыг дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд удаа дараа гарч байгаа асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаас “Зөвлөмж, чиглэл өгөх тухай” Дэд хорооны тогтоол гаргасан юм.  Төрийн цэргийн байгууллагад хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хугацаат цэргийн алба хаагчдыг “цэргийн дэг” нэрийн дор дарамтлах, эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулах зүй бус үйлдлүүд удаа дараа гарч байгаатай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор цэргийн албаны үйл ажиллагаанд баримталдаг хууль тогтоомжуудад хяналт шинжилгээ, хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эдгээрт үндэслэн эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор холбогдох төслүүдийг 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, цэргийн жинхэнэ албан хаагч болон цэргийн бэлтгэл алба хаагчийн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд мэдээллийг шуурхай авах, мэдээлэгчийн нууцыг чандлан хамгаалах, хадгалах, хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, зөрчигдсөн эрхийг сэргээн хэрэгжүүлэх, гэм хорын хохирлын нөхөн олговрын зохицуулалтыг тодорхой болгож, гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга болон Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т чиглэл болгосон байна. Мөн ЗХЖШ-ын удирдлагуудад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлөхийг Ерөнхийлөгчид зөвлөсөн байна. 


Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
!:
Баячууд, том тушаалтнууд, Элбэгээг эс тооцвол хүүхдээ цэрэгт явуулахгүй байгааг ард түмний ихэнх нь мэдэж л байгаа. Тэгээд тэр үнэнийг нэг цэрэг эр шууд хэлчихлээр гишүүд боож үхэх нь л дээ.Залуусын дотор хэрцгий балмад юмнууд цөөнгүй бий. Тэднээс цэрэгт шургалчихсан амьтад ийм аймшигт хэрэг үйлдэж байгаа юм. Нийгмээ цэвэрлэх хэрэгтэй
2021-04-07
Зочин:
Байгаа нөхцөл байдлын үнэнийг л хэлчих шиг болсон доо. Энэ ганц армид байгаа юм биш. Нийгмийн ааш араншин өөрөө ийм болчихоод байна гэж л хэлж байна гэж ойлгогдсон доо.
2021-04-07
ЗОЧИН:
ТЭР ТЭНЭГ ГЕНЕРАЛ НЬ ЯМАР ХҮН АЙМААР ЮМ ЯРЬСАН БИЛЭЭ ДЭЭ, ААВ, ЭЭЖИЙНХ НЬ ТАТВАРЫН МӨНГӨӨР ТЭЖЭЭГДЭЖ, ЦАЛИНЖИЖ БАЙЖ, ЯДУУ ДАВХАРГА ГЭЖ ЯРЬЖ ЯАЖ ЧАДАЖ БНА? ӨӨРӨӨ ХААШАА ЮМ ДЭЭД ДАВХАРГЫНХ ЮМ УУ? ТЭНЭГ НОВШИЙГ ШУУД БУУДЧИХМААР САНАГДАЖ БАЙНА???
2021-04-07
💀:
сайд яаху? Ардын намын хүн болхоор үгүй юу? Чөлөөлж хэрэггүй юу тэ
2021-04-07