Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй
2021-04-07 14:48

 

Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн хоригийг тавьсан хэлэлцсэн. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээр гишүүд байр сууриа хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

 

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал чөлөөлөгдсөн гишүүн буцан ирж ҮХЦ 10 гишүүнтэй болж Үндсэн хууль зөрчигдөнө. Үндсэн хуульд ҮХЦ 9 гишүүнтэй байна гэж заасан. Хоёрдугаарт,  Үндсэн хуулиар УИХ-ын онцгой бүрэн эрх буюу хэнтэй ч хуваалцахгүй эдэлдэг. УИХ-ын даргыг томилох, Ерөнхий сайдыг, ҮХЦ-ийн гишүүнийг томилох онцгой бүрэн эрх эдэлнэ гэлээ. Уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр нэг хоногийн заварлага авсан юм. Өнөөдөр Хуульзүйн байнгын хороо хуралдах товтой ч цаг нь тодорхойгүй байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
man baas
2021-04-08
МОНГОЛЫН ТӨР:
МОНГОЛ УЛС НЭГДМЭЛ НЭГ УЛС. ТӨРИЙН БОДЛОГО ЦУЛ БАЙХ УЧИРТАЙ. МАН НАМЫН ТА БҮХЭН БҮТЭН 4 ЖИЛ УЛСЫНХАА ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БУЛАНД ШАХАЖ АЖИЛ ҮЙЛСИЙГ НЬ ХОРЛОЛОО. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН БҮХ АЖИЛ ҮЙЛСИЙН ҮЗҮҮЛЭЛТ 0 РҮҮ ДӨХЛӨӨ. ЦААШИД ТАНАЙ НАМ АРДЧИЛСАН НАМ 2 ЫН БАЙР СОЛИДВОЛ ЯАХ УУ... 2 ДАХИН МАГАДГҮЙ 8 ДАХИН ИХ ЕС ХОНЗОНТОЙ ӨШӨӨ АВАЛТ ЯВАГДВАЛ ЯАХ УУ ...
2021-04-07