Ким Жон Ун: Бүх цаг үеийн хамгийн хүнд мөч тохиож байна
2021-04-07 15:47

"Бүх цаг үеийн хамгийн хүнд мөч"-ийг БНАСАУ туулж байгаа ч эрх баригч намын орон нутгийн бүхий л үүрүүд үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун уриалсан тухай  The Independent мэдээлжээ. 

 

"Урьд хожид гарч байгаагүй ихээхэн сорилтыг туулах шаардлагатай, бүх цаг үеийн хамгийн хүнд мөчид ч ард түмний амьдралын нөхцлийг сайжруулах нь намын үүр, анхан шатны байгууллагуудаас хамаарна" хэмээн Ким Жон Ун мэдэгджээ. Улмаар таван жилийн төлөвлөгөөг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг намын гишүүдэд хандан уриалсан байна. 

 

Энэ оны эхэнд болсон намын чуулган дээр БНАСАУ-ын удирдагч мэдэгдэл хийхдээ эдийн засгийн хөгжлийнх нь таван жилийн төлөвлөгөө бараг бүхий л салбарт бүтэлгүйтсэн гэж онцолж байлаа. Үүний шалтгаан нь АНУ болон Өмнөд Солонгос зэрэг Америкийн холбоотнуудын тавьсан хориг арга хэмжээтэй холбоотой юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин