Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гарсан галыг унтраажээ
2021-04-07 15:53

 

Өнөөдөр 11 цагийн орчимд цахилгааны үелзлээс болж, оч үсрэн нийслэлийн иргэдийн өмч болох "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ гал гарчээ.

 

Тухайлбал, хэт өндөр хүчдэлээс үүдэн үсэрсэн оч нь хуурайшилт ихтэй хаврын улиралд гал авалцах шалтгаан болж, "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун болон хойд хэсгүүдэд гал гарсан байна. Харин Онцгой байдлын албаныхан болон "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн ажилтан албан хаагчид цаг алдалгүй арга хэмжээ авч, их хэмжээний гарз хохирол амсахаас урьтаж галыг унтраажээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Нүцгэн газар юм уу? Мод цэцэрлэг нь шатчихсан уу?
2021-04-07