Грек: Иргэдэд COVID-19 илрүүлэх тест үнэ төлбөргүй тараана
2021-04-07

Грекийн эрх баригчид дөрөвдүгээр сарын долооны өдрөөс эхлэн  иргэдэд коронавирусийг гэртээ оношлох боломжтой тестүүдийг үнэ төлбөргүй тараах шийдвэр гаргажээ. Энэ нь шинж тэмдэггүй өвчилсөн хүмүүсийг илрүүлэх боломжтой гэж эмч нар үзэж байгаа гэнэ. 

 

RG агентлагийн мэдээлснээр, улс даяар 11 мянга гаруй эмийн сангаар дамжуулан коронавирусийн тест тараах аж. Улмаар, Грекийн иргэн бүр нийгмийн даатгалын дугаараараа долоо хоногт нэг удаа коронавирусийн тест авах боломжтой юм байна.

 

Сурагчид, багш нар болон зарим салбарын ажилтнууд ийм тестийг зайлшгүй хийх ёстой гэнэ. Түүнчлэн тестүүдийг тарааж эхэлсэн эхний өдрүүдэд 67 хүртэлх насны, ажил хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийг илүүтэй хамруулахаар тооцоолжээ.

 

Үүний зэрэгцээ, тестээр өөрийгөө шалгахад сөрөг хариу гарсан ч тайвшрах хэрэггүй, амны хаалтаа зүүж, зай барьж, хувийн эрүүл ахуйн дэглэмийг сахихыг Грекийн эрх баригчид сануулж байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
byh ulsuudad ynegui taraaj baina , sard dood tal ni 5 udaagiin test
2021-04-07