АНУ Монголоос ховор элемент авах хүсэлтэй ч Орос, Хятад саад болно
2021-04-08

АНУ-ын батлан хамгаалахын үйлдвэрлэл F-35 тав дахь үеийн сөнөөгч зэргийг үйлдвэрлэхэд ашигладаг газрын ховор элементийн нөөцгүй зогсож болзошгүй нөхцөлд оржээ. Газрын ховор элементийг АНУ руу нийлүүлэх экспортоо хэд хэдэн орон зогсоосон тул Америкт нэн шаардлагатай хэрэгсэлд энэ элемент дутагдаж байгаа гэж Хятадын шинжээчид мэдээлсэн талаар "ПолитРоссия" мэдээлжээ. 

 

Бусад орнуудаас газрын ховор элементийн нийлүүлэлт багасч байгаа үед АНУ ийм металл нийлүүлэх шинэ нийлүүлэгчийг олж, Монголыг согосон гэнэ. Монгол Улсаас түүхий эд авсны дараа Австрали руу илгээн боловсруулж, ингэснээр газрын ховор металлын хомстлын асуудлыг шийднэ гэж төлөвлөсөн байсан аж.

 

"Гэвч АНУ Монгол Улс далайд гарцгүй,  Вашингтоны гол өрсөлдөгчид болох Орос, Хятадтай л  хиллэдэг гэдгийг АНУ бодолцсонгүй. Монголын түүхий эдийг дамжуулан тээвэрлэх талаар Орос, Хятадтай тохиролцох нь бараг л боломжгүй" гэж Хятадын шинжээчид онцолжээ.

 

Түүнчлэн, Хятад улс өөрөө дэлхийн томоохон газрын ховор элементийн үйлдвэрлэгч  тул энэ төрлийн түүхий эд нийлүүлэх тохиролцоонд Монгол, АНУ хүрэхийг хүсэхгүй байгааг шинжээчид сануулсан байна.

 

"Орос улс зальжин занга тавьж, Америк мухардалд орж мэдэх юм. ОХУ газрын ховор элементийг дамжуулан тээвэрлэхийг хориглох, эсвэл Америкийн төсөл эдийн засгийн алдагдал хүлээхүйц өндөр хэмжээний татвар төлөх шахалтад оруулчихаж мэднэ" хэмээн Хятадын шинжээчид үзэж байгаа аж.

 

Энд дуулгахад, ховор металлд вольфрам, цагаан тугалга, молибден ордог аж. Ховор металлд тооцогддог вольфрам нь манай улсын хэд хэдэн газар илэрсний дээр ашиглаж байсан гүний орд ч байгаа юм байна. Газрын ховор элемент нь химийн бүтцээсээ шалтгаалан та бидний өдөр тутмын хэрэглээ болох дэвтэр, зай, зоос, ээмэг, чихэвч, нүүрний энгэсэг, уруулын будаг, үсний хавчаар, түлхүүр, гэрэл чийдэн, компьютер, чүдэнз, эмэнд ашиглагддаг юм. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Монголд ховор метал боловсруулах үйлдвэр нээгээд түүнийгээ онгоцоор зөөж болдоггүй юм байх даа, монгол америкийн хооронд арилжааны онгоц 2021 оноос ниснэ гээд манайхан цуурцгаагаад байсан.
2021-04-10
That is right!
2021-04-09
uuruun butuugdhuun hiigeed gadaadd garga.
2021-04-08
Америк байхгүйдээ өөр газараас хайгаагүй маш бохир аргаар байгаль сүүтэгдэг тул өөрийн газар нутгаас олборлолт явуулах сонирхолгүй.
2021-04-08
That is right!
Hudlaa bishee gadaad medee yadj vzeechee
2021-04-08
Зочин:
тийшдээ
2021-04-08
Худал юм бичихээ боль. Америкт аль ч элемент нь Монголынхоос хавьгүй ихээрээ байгаа.
2021-04-08
Зочин:
тийшдээ