Улаанбаатарт 16 хэм дулаан байна
2021-04-08

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар хур тунадас орохгүй цаг агаар тогтуун, дулаан байна.

 

2021 оны 04 дүгээр сарын 08ы 08 цагаас 20 цаг хүртэлх: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр байна. Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 5-10 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 14-16 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 12-14 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин