АНУ Оросын дипломатуудыг хөөн гаргахаар зэхэж байна
2021-04-08

АНУ Оросыг сонгуульд хөндлөнгөөс оролцсон, хакерын халдлага хийсэн хэмээн удаа дараа буруутгаж байгаа бөгөөд үүний хариуд авах арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа тухай Блүмберг агентлаг мэдээлжээ. Жо Байдены захиргаа сонгуульд хөндлөнгөөс оролцсон, хакерын халдлага хийснийх нь хариу болгон Оросын дипломатуудыг хөөн гаргаж, шинээр хориг тавих боломжийг судалж байгаа гэж Блүмберг агентлагийн эх сурвалжууд онцолсон байна. 

 

Мэдээлэлд өгүүлснээр, Цагаан ордон Америкийн Solar Winds компанийн боловсруулсан программ хангамжийг ашиглан Орос улс засгийн газрын байгууллагууд руу хакерын халдлага хийсэн байж болзошгүй мэдээллүүдийг судалж дуусчээ. 

 

Улмаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр байх хүмүүсийн эсрэг хориг тавих, сонгуульд хөндлөнгөөс оролцсонтой холбоотой төрийн байгууллагуудын эсрэг хориг арга хэмжээг АНУ тавьж болзошгүй гэж Блүмберг агентлагийн эх сурвалжууд өгүүлсэн байна.

 

Энд дуулгахад, гуравдугаар сард Жо Байден АВС News агентлагт ярилцлага өгөхдөө Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсоныхоо төлөө Путин "шангаа хүртэнэ" хэмээн мэдэгдэж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нэг улсын дипломатуудыг ямар тохиолдолд "хөөн гаргадаг" гэдгийг мэдэх үү. Тэнэг сэтгүүлч ямар эх сурвалжаас ийм иэдээ авсан юм бол. Дипломатыг гаргах буюу татах шалтгаан дайны байдалд орон үед хийгддэг.
2021-04-08