ШУУД: 554 хүний шинжилгээнд коронавирус илэрч, нэг хүн нас барлаа
2021-04-08

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.08/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 11156 хүнээс шинжилгээ авахад 554 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 12 780  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын   451 нь Улаанбаатар хотод, 102 нь орон нутагт, нэг нь зөөвөрлөгдсөн байна. Тодруулбал, Төв аймагт 51, Өвөрхангайд 11, Говь-Сүмбэр 5, Сүхбаатарт 7,   Сэлэнгэд 5, Дорноговьд 2, Баянхонгорт 12, Ховд аймагт  2 тохиолдол  тус тус бүртгэгджээ.

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 372 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 8140 болж байна. Харамсалтай мэдээ.  Коронавирусийн халдварын улмаас нэг  хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нас барсан хүний тоо 18 болж байна. Өнөөдрийн байдлаар 2637  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 2176 хүн хөнгөн, хүндэвтэр 373, хүнд 74, маш хүнд 14 хүн байна. Тухайлбал, 2637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.  Харин 2000 хүн гэрээр эмчлүүлж байна. 

 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин