COVID-19: Британи штамм 1.32 дахин их халдварлах чадвартай
2021-04-08

Коронавирусийн мутаци болох Британи штамм анхдагч вирустэй харьцуулахад 1.32 дахин их халдварлах чадвартай гэнэ. Ийм дүгнэлтийг Японы Халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд гаргажээ. 

 

Судалгааны явцад эрдэмтэд хоёрдугаар сарын нэгнээс гуравдугаар сарын 22-ны хоорондох 50 хоногийн мэдээллийг судалсан байна. Японд хоёр сарын өмнө Британи штаммын халдвар авсан анхны тохиолдол илэрсэн юм. Одоо энэ төрлийн халдвар Японы баруун хэсэгт ихээр бүртгэгдсэн бөгөөд Осака мужид тахлын нөхцөл байдал хүдэрсэн тул дөрөвдүгээр сарын долооны өдрөөс эхлэн онц байдлын дэглэм тогтоожээ.

 

Цар тахал дэгдсэнээс хойш Японд 494 мянган хүн коронавирусийн халдвар авснаас өвчний хүндрэлийн улмаас 9.3 мянган хүн нас барсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин