"Тархалтыг зогсоохын тулд хөл хорио тогтоохоос өөр арга байхгүй"
2021-04-08

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.08/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

Биеийн байдал нь хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Энэ хэрээр эмнэлгийн ачаалал ямар байна вэ?

 

 

ЭМЯ-ны Эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох: 

 

-Өдрөөс өдөрт батлагдах тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учир эмнэлгийн ачаалал ихсэж байна.  Гуравдугаар сарын 08-ны байдалтай харьцуулбал, хүндэвтэр өвчтөний тоо 5,4 дахин, хүнд 24,6 дахин нэн хүнд өвчтөний тоо 7 дахин нэмэгдсэн. Тоймлоод хэлэхэд 30 хөнгөн хүнд нэг баг үйлчлэхээр ажилладаг бол гурван хүнд тохиолдол ижил баг  орж ажилладаг. Хүндэрсэн өвчтөний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн эмч, ажилчдын нөөц 5-10 дахин хомсдох эрсдэл үүсэж байна. Тиймээс тархвар, болон  нийгмийн эрүүл мэндийн судлаачид, ЭМЯ-наас тархалтыг зогсоохын тулд хөл хорио тогтоохоос өөр арга байхгүй байна. Тархалтын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд, нэн хүнд хүмүүс ихсэж байгаа. Энэ нь эмнэлэгт ачаалал нэмж байна. 

 

Улаан бүсэд эмнэлгийн нэг баг 24 цаг ээлжгүй ажиллана гэсэн үг үү? 

 

-Сүүлийн нэг жилийн хугацаанд ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилчид бүхий л нөөцөө дайчлан ажиллаж байна. Сүүлийн хоёр сар бусад эмнэлгүүдийг нэмэлтээр ажиллаж байгаа. Эмнэлгийн ажилчид туйлдаж байна. Улсын хэмжээнд 25600 орчим ор бий.  Өдрөөс өдөрт коронавирус нэмэгдвэл бүх хүний нөөцийг коронавируст зориулах боломжгүй. 

Shuud.mn
Сонин хачин